#1 Б.БАТТҮШИГИЙН ХЭРГИЙН ШИНЭ ГЭРЧ НОЦТОЙ БАРИМТ ДЭЛГЭЛЭЭ
ХБНГУ-ын Дрезден хотод дипломат албаны машинаар 70 кг хар тамхи зөөвөрлөсөн Истанбулийн дэд консул Б.Баттүшиг нарын хэрэгт шинэ гэрч нэмэгджээ. Гэрч шүүгчдэгч нарт холбогдох хэд хэдэн ноцтой баримт дэлгэсэн байна.
Шинэ гэрч нь ХБНГУ-аас Чех улсад суух Элчин сайдын яамны Холбооны ахлах ажилтан Уве Ж гэх хүн бөгөөд Б.Баттүшиг нууц ажилтан гэх асуудлаар холбогдож байсан, өмнө нь Монгол Улсаас Чех улс дахь ХБНГУ-ын элчин сайдын яамтай холбогдсон талаар гэрчилж, мэдүүлэг өгчээ. Дашрамд сануулахад, яллагдагч Б.Баттүшиг өмнө нь Чех улсын нутгаар дамжин ХБНГУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн билээ.
#2 ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДАВОСЫН ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА
Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр /2020.01.20/ Швейцарын Давос хотноо эхэллээ. Энэ сарын 24-ний өдрийг хүртэл үргэлжлэх энэхүү чуулганд оролцохоор Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.01.19/ эх орноосоо мордсон юм. Тэрбээр чуулга уулзалт өндөрлөсний дараа Норвегийн Хаант улсад айлчлах аж.
#3 Н.НОМТОЙБАЯРЫН БҮРЭН ЭРХИЙГ ХЭЛЭЛЦЭХ ХУРАЛ ДАХИН ХОЙШИЛЛОО
Улсын ерөнхий прокурорын газраас өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн билээ.
Түүнийг хэд хэдэн үндэслэлээр шалгаж, гэм буруутай эсэхийг нь тогтоох шаардлагатай гэж Прокурорын байгууллагаас үзсэн ба бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар шийдэх юм.
Халдашгүй байдлын дэд хороо өнгөрсөн баасан /2020.01.17/ гарагт УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын газраас ирүүлсэн саналыг хэлэлцсэн ч тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан юм. Учир нь, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хоёр гишүүн томилолтой байв. Хэдийгээр прокурорын байгууллагаас ирүүлсэн саналыг 48 цагийн дотор хэлэлцэн, шийдвэрлэх хуультай ч УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм.
#4 Д.ЭРДЭНЭБАТ: Д.ТОГТОХСҮРЭН ГИШҮҮНИЙ ХАЖУУД ЗОГСОЖ БАЙГАА НЬ МИНИЙ ЗУРАГ МӨН
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн долоо хоногт Австрали улсад болсон Ази, Номхон далайн орнуудын парламентын 28 дугаар чуулганд УИХ-ын нэр гишүүдийн хамтаар оролцсон билээ. Олон улсын хурлын үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар Сидней хотод казино тоглосон байж болзошгүй мэдээлэл хэвлэлээр цацагдах болсон. Энэ асуудалд АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат тайлбар хийв.
#5 МЕГАН МАРКЛЫН ЗӨРЧСӨН ХААНЫ ОРДНЫ 17 ДҮРЭМ
Сассексийн гүн, ханхүү Харри, гүнгийн авхай Меган Маркл нар Хатан хааны гэр бүлийн гишүүдийн эрх ямбаас татгалзах болсноо зарласан нь дэлхий дахинд шуугиан тариад байгаа билээ. Меган Маркл хааны гэр бүлд идээшээгүй нь Ордны олон ёс журамтай холбоотой. Ингээд Меганы санаатай болон санамсаргүй зөрчсөн ёс заншил, дүрэм журмуудыг танилцуулъя.
Сэтгэгдэл ( 0 )