УРИАЛГА: Үндэснийхээ баяраар үндэсний үйлдвэрлэлээ дэмжье

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 27

Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдлээ.

Сар шинийн баяраар айлчин гийчин, хүндтэй зочдодоо ямар бэлэг барих гэж байна вэ. Ханиад томуу, халдварт вирус тархаж буй энэ үед хилийн чанадаас зочдынхоо гарыг цайлгах бэлгээ бэлдэх гэж байгаа юм биш биз ээ.

Цагаан сараар Монголчууд урд хөршийн чанаргүй бараанд олон зуун тэрбум төгрөг зарцуулдаг байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар жил бүр цагаан сарын бэлгийн 80 орчим хувийг импортоор авч байгаа нь дунджаар 357 тэрбум төгрөгийг гадагшлах урсгалыг бий болгодог байна.

Харин энэ жилийн Сар шинийн баяраар улсын хэмжээнд 845 тэрбум төгрөгийн зардал гарахаар төлөвтэй байгаа аж. Учир нь саяхан Тэтгэврийн зээлийг тэглэх тухай хууль батлагдсантай холбоотойгоор Сар шинийн худалдан авалт өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгдэж, тэр хэрээр айл өрхүүд импортын бараанд зарцуулах төсөв нэмэгдэх нь.

Иймээс гадагшаа урсах мөнгөн урсгалыг сааруулах, дотоодын үйлдвэрийн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих эх оронч худалдан авалт хийхийг уриалж байна. Арьс шир, ноос ноолуур, гоо сайхан, хүнсний бүтээгдэхүүн гээд Монголынхоо үйлдвэрлэгчдийн хийсэн үндэсний үйлдвэрлэлийнхээ бүтээгдэхүүнээр хүндтэй зочдынхоо гарыг нь цайлгая.

Наймаачид нь Эрээнийг зорилгүй, иргэд нь ч үндэснийхээ үйлдвэрлэлийг дэмжицгээе.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.0.212.169) 2020 оны 01 сарын 27

hund hereg bolchihmoor ogchihmoor um bdaggui baisan ch ih unetei bdag. esgii taavchik hog nooluuran oroolt ni neg ugaagaad bas esgii boldog uur yu bn arisan turiivchnees ni neeh muuhai uner garna bas hog.

0  |  0
ii(64.119.22.161) 2020 оны 01 сарын 27

iim nohodiig ogtsruulya,,yu bolj b.aaa..uvchintei temtsej yadaj bhad..

0  |  0
q(103.212.117.241) 2020 оны 01 сарын 27

eneyam gj yumtai garuud bdag bh..mahnii vnee yadaj bariachdee

0  |  0
q(103.212.117.241) 2020 оны 01 сарын 27

eneyam gj yumtai garuud bdag bh..mahnii vnee yadaj bariachdee

0  |  0
q(103.212.117.241) 2020 оны 01 сарын 27

eneyam gj yumtai garuud bdag bh..mahnii vnee yadaj bariachdee

0  |  0
Соёмбо(64.119.17.40) 2020 оны 01 сарын 27

Үндэсний үйлдвэрлэл гэчихээд жигтэйхэн үнэтэй бараа шахаад байхаар хэн авах вэ дээ. Үнэ нь гаднаас орж ирдэг бараатай ойролцоо байвал мэдээж үндэсний үйлдвэрлэлээ л дэмжинэ шүү дээ. Энэ бол иргэдийн худалдан авах чадвартай л холбоотой асуудал.

1  |  0
Top