Улсын Онцгой комисс шинэ коронавирусын дэгдэлт, түүнээс урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Монгол Улсын Засгийн газрын 30 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, ажиллах хүрээнд гарч буй цаг үеийн асуудлуудыг нэгтгэн хэлэлцэж, дараах шийдвэрийг гаргасан билээ. Онцгой комиссын шийдвэрийг дахин сануулъя.
ОНЦГОЙ КОМИССЫН ШИЙДВЭРҮҮД
Монгол Улсад шинэ коронавирусын халдвар өнөөдрийн байдлаар илрээгүй. Япон Улсад үйлдвэрлэгдсэн багажны тусламжтайгаар 24 агийн дотор шинжилгээний хариуг бүрэн гаргаж байгаа бөгөөд 50 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн нь шинжилгээний дүнд үгүйсгэгдсэн байна. Халуурсан, цээж давчидсан зэрэг шинж тэмдгийн улмаас сэжиглэгдэж тусгаарлагдсан 14 иргэн байна. Тэдний шинжилгээний эцсийн хариуг хүлээж байгаа аж. БНХАУ иргэдээ гадаад улс орнууд руу зорчих эсэхэд тодорхой хязгаарлалт тавьсан. Монгол Улс руу нэвтрэх Хятад иргэдийн зорчих хөдөлгөөн эрс буурсан. Түүнчлэн манай талаас жуулчны визийн олголтыг түр зогсоосон. Харин БНХАУ-аас эх орондоо өөрийн хүсэлтээр ирж буй бүх иргэдээ хүндрэл бэрхшээлгүй нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж байна. Гэсэн хэдий ч БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотод 200 гаруй Монгол иргэний бөөгнөрөл үүсээд буйг тус хотын Консулын газар болон холбогдох байгууллагуудтай хамтран 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дөврөн автобусаар авчрахаар хоёр тал тохиролцож чадсан байна. Хэдийгээр коронавирусын дэгдэлт гарсан ч хилийн боомтуудыг хаахгүй, экспорт, импортын ачаа тээвэрлэлт болон бусад үйл ажиллагааг хорио цээрийн дэглэмийн хүрээнд үргэлжүүлнэ хэмээн Улсын Онцгой комиссоос шийдвэрлэлээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 2 )
Яг тийм, шууд хориглож байж иргэдээ болзошгүй аюулаас хамгаална. Засгийн газар онцгой нөхцөлд зөвлөе гэж нялганах хэрэггүй. Нялх хүүхдэд ”халуун зүйлд хүрч болохгүй гэж зөвлөе” гэж байгаатай адил. Бидний ухамсар ямар билээ. Ойлгосон нэг нь гэртээ тэмдэглэх нь мэдээж. Гэтэл дийлэнх нь тоохгүй ”айлчлаад” ирвэл оруулахгүй байлтаа биш. Одоо л шууд хоригловол хүмүүс нүсэр их бэлтгэл хийх шаардлагагүй болж, тэр хэмжээгээр явдал суудал, хөдөлгөөн багасна.
Сар шинийн баяраар иргэд хол зорчихгүй, олноороо цуглахгүй, гэр бүлийн хүрээндээ тэмдэглэхийг зөвлөх Ингэж булбагануулах хэрэг байхгүй шууд хориглох хэрэгтэй. Зоригтой шудрага шийдвэр гаргаж чаддаггүй үхээнц гэдэг нь.