МИАТ: Монгол руу буцаж ирэх иргэдийг зургаан өдөр тээвэрлэнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 02

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай 39 тоот тогтоол гаргасны дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон билээ. 

Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани үүнтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа. 

Мэдэгдэлд,

“МИАТ ТӨХК дээрх өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, ХонгКонг хотоор дамжин Монгол Улсад ирэх гадаад улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болж байна.

Монгол Улсаас гарч байгаа гадаадын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй бөгөөд дээрх өдрүүдэд Бээжин, ХонгКонг хотын чиглэлд Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болохыг анхаарна уу. Дээрх өдрүүдэд зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын тийзийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй цуцлах буюу өдөр сольж үйлчлэх болно. 

Монгол Улсын Засгийн газрын 39 тоот тогтоолын дагуу 2020 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-ний өдрийг дуусталх хугацаанд Монгол Улс руу буцаж ирэх манай улсын иргэдийг тээвэрлэх үндсэн зорилгоор хоёрдугаар сарын 02, 06, 13-ны өдрүүдийн Улаанбаатар-Бээжин-Улаанбаатар чиглэлийн ОМ223/ ОМ224 дугаарт аяллууд, мөн Улаанбаатар-ХонгКонг-Улаанбаатар чиглэлийн хоёрдугаар сарын 04, 10, 15-ны өдрүүдийн ОМ297/ ОМ298/ ОМ2971/ ОМ2972 дугаарт аяллуудыг хуваарийн дагуу үйлдэх болно.

Дээрх нислэгүүдээс бусад хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 1-ний хооронд үйлдэгдэх байсан нислэгүүд цуцлагдсан болно.

Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 -д хандан авна уу" гэжээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.24.116) 2020 оны 02 сарын 02

TATVARIN MUNGU CH SAIN URSAJ BAINDOOO HUURHII

1  |  0
Top