"МИАТ" Бээжин, Хонконг чиглэлийн нислэгийн тийзээ цуцалж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 01

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаас Хилийн зарим боомтыг түр хаах, нэвтрэх хөдөлгөөнийг хязгаарлах тухай 39 тоот тогтоол гаргасны дагуу БНХАУ-тай хиллэдэг агаар, төмөр зам, автозамын бүх боомтоор БНХАУ-ын иргэд болон тус улсын нутаг дэвсгэрээр дамжин ирэх бусад улсын иргэдийг 2020 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд Монгол Улс руу нэвтрүүлэх хөдөлгөөнийг зогсоосон билээ. 

Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани үүнтэй холбогдуулан мэдэгдэл гаргалаа. 

Мэдэгдэлд,

“МИАТ ТӨХК дээрх өдрүүдэд БНХАУ-ын Бээжин, ХонгКонг хотоор дамжин Монгол Улсад ирэх гадаад улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болж байна. Мөн Монгол Улсаас гарч байгаа гадаадын иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй бөгөөд дээрх өдрүүдэд Бээжин, ХонгКонг хотын чиглэлд Монгол Улсын иргэдийг тээвэрлэх боломжгүй болохыг анхаарна уу. Дээрх өдрүүдэд зорчихоор тийз худалдан авсан зорчигчдын тийзийг ямар нэгэн шимтгэл хураамжгүй цуцлах буюу өдөр сольж үйлчлэх болно. 

Дэлгэрэнгүй мэдээллийг 11 333 999 -д хандан авна уу" гэжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top