ХӨВСГӨЛ: Алслагдсан хоёр суманд түргэний машин гардууллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 04

Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Ганболд өвөлжилт хүндэрсэн алслагдсан, цас зуд ихтэй, зам бартаатай, ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ шуурхай үзүүлэхэд хүндрэлтэй болсон  Цэцэрлэг, Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвүүдэд түргэн тусламжийн фургон автомашин гардуулан өглөө.

Тус сумдын автомашин олон жил ашиглагдаж эвдрэл гэмтлийн улмаас иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх боломжгүй болсон байна. Иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэх шаардлагатай байгаа тул Эрүүл мэндийн яаманд аймгийн Засаг дарга хүсэлт хүргүүлсний дагуу туулах чадвар сайтай тусгай тоноглол бүхий фургон автомашин олгосон байна.

Цэцэрлэг, Баянзүрх сумын Эрүүл мэндийн төвүүд шинэ унаатай болсноор  хоёр сумын 10000 гаруй  иргэд, отор нүүдлээр яваа малчдад эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлэх, малчин иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top