ОБЕГ: Галын улмаас хүний амь нас эрсдээгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 05

"Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын хоёрдугаар гудамжинд гэр хаусын дээвэр шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр /2020.02.05/ 21:50 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. 

"Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 1, 2 дугаар тасаг, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид галыг бүрэн унтраахаар ажиллаж байна. Хүний амь нас эрсдээгүй" гэж  Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нийслэлийн онцгой байдлын ерөнхий газраас "Яг одоо гал унтраах хоёр ангийн гурван бие бүрэлдэхүүн ажиллаж байна. Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байрлах Гандантэгчэнлин хийдийн чанх урд байрлах хоёр давхар барилгад гал гарсан. Нэг давхартаа нийтийн байр, хоёр давхартаа оффисын зориулалтаар үйл ажиллагаа явуулдаг барилга байсан" гэж мэдээллээ. 

Сошиал орчинд "Гандантэгчинлэн хийд шатаж байна" гэх мэдээлэл тарсан нь ташаа юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top