Хятадын ард түмэнд туслахыг Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгээс уриаллаа

2020 оны 02 сарын 07

БНХАУ-д шинэ төрлийн коронавирусын халдварт өвчин гарч, халдвар авсан хүний тоо өчигдрийн /2020.02.06/ байдлаар 28060 хүрч, 560 гаруй хүн нас барж, Хятадын нийт ард түмэнд томоохон сорилт тулгарч байна.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн Монгол ардын зүйр үг байдаг. Монголын ард түмэн энэ хүнд цаг үед хөрш Хятадын ард түмэнтэй хамт байж, сэтгэлийн дэм, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэгээс төрийн ба төрийн бус байгууллагууд, БНХАУ-тай хамтран ажилладаг аж ахуйн нэгж болон нийт монголчууддаа уриаллаа.

 

Уриалгыг хүлээн авч, дараах дансаар хандив ирүүлэхийг тус нийгэмлэг хүссэн байна.

 

Банкны нэр: Хасбанк

Дансны нэр: Монгол, Хятадын Найрамдлын нийгэмлэг

Дансны дугаар: 5003011207

Лавлах утас: 95959329, 99081580

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
с(202.21.103.18) 2020 оны 02 сарын 08

боломжоороо тусалнаа

0  |  0
tseegii(103.229.121.61) 2020 оны 02 сарын 08

tusalnaa

2  |  0
Tunga.(88.70.189.59) 2020 оны 02 сарын 08

Bidend xujaad tuslax xöröngö alag sorry.

1  |  1
Хн(77.38.148.28) 2020 оны 02 сарын 08

Ечнеен жил Монголчуудыг хортой Хунс,тэжээл,хортой тоглоомоор хордкулж байгаа,монгол залуусыг бодлоготой Хар тамхинд оруулж байгаа,тер засгийн менгегд дуртай юмсыг худалдаж вас,монгол орныг эдийн засгийн хорт аргаар эрхэндээ оруулж байгаа нугэлтнуудэд яалаа гэж туслах Юм,енгерсен хумуус Бурханы оронд терех болтугай.ум мани бадмэ хум

1  |  1
Mgl(37.201.171.25) 2020 оны 02 сарын 08

Hujaa nar manaih luu bodlogooroo Hortoi hvns ybuulj ard irgeniig mini hort havdraar svirvvlj bga shv dee. Bidend vnendee tuslah setgel alga daa.

1  |  3
Top