Австралийн Засгийн газар Ухань хотоос авчирсан сүүлийн иргэдээ уурхайн кемпүүдэд хуваан байршуулахаар төлөвлөснөө зарлалаа.
Австралийн төвөөс хол уурхайн кемпүүдэд байршуулах нь зарим зардлыг хэмнээд зогсохгүй, хүнгүй кемпүүдийн үйл ажиллагааг сэргээнэ гэж үзэж байгаа аж.
Гэхдээ томоохон компаниудын кемп бус хүн ам бага суурьшсан ашиглагдахаа больсон хэд, хэдэн кемпэд байршуулна гэдгээ Австралийн Дотоодын аюулгүй байдлын сайд Петр Даттон мэдэгдсэн юм.
Австралийн Засгийн газар өнгөрсөн даваа гарагт Ухань хотоос 240 иргэний авчирч улмаар Крисмасын аралд тусгаарласан юм.
Харин өнгөрсөн пүрэв гарагт 35 иргэнээ авчирсан юм. Удахгүй Ухань хотоос ирэх бусад иргэдтэй нэгтгэн уурхайн кемпүүдэд байршуулах ажил зохион байгуулахаар болоод байна.
Гэвч Австралийн Уул уурхайн яам дээрх шийдвэрийг эсэргүүцэж буй бөгөөд алслагдсан нутгуудад өндөр хамгаалалт дор тусгаарлах ёстой гэж үзэж байгаа билээ.
Эх сурвалж: Mining
Сэтгэгдэл ( 0 )