Цагаан сарын баярын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Засгийн газар болон Улсын онцгой комиссоос Цагаан сарын баярыг бөхийн барилдаан, төрийн золголт, нутгийн зөвлөлүүдийн, байгууллагуудын гээд өргөн цар хүрээнд тэмдэглэхгүй байх шийдвэрүүдийг гаргасан. Иргэдэд хандаж, зөвхөн гэр бүлийн хүрээндээ аль болох цомхон тэмдэглэх, айл хэсэхгүй байж, өөрийгөө болон бусдынхаа аюулгүй байдлыг хамгаалахыг Засгийн газрын зүгээс урьдчилан сэргийлэхэд уриалсаар байгаа.

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар /2020.02.12/ шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг тогтоох тухай хэлэлцэж байна. Харин цагаан сарын баярын амралтын өдрүүдийг ажлын өдөр болгох тухай хэлэлцээгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулиараа Засгийн газарт ийм эрх байхгүй юм.

Сануулахад, уламжлалт, тэмдэглэлт баярын өдрүүдэд ажлын өдөр таарч, тэр өдөр нь бямба, ням гарагуудтай нэг хоногийн ойр тохиовол шилжүүлдэг билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
On(98.253.30.34) 2020 оны 02 сарын 13

Bidend ch amralt zugaalga bagdaagui l bh. Amrhaar chin l shineleed yavchih magdlal iheseed bgam daa ug n.

0  |  0
зочин(202.131.243.186) 2020 оны 02 сарын 12

3 хонрог амарааж хэсэг ч гэсэн бөөгнөрөлийг багасгах хэрэгтэй тэртээ тэргүй хөдөлмөрийн хуулийнхаа дагуу л амарч цалин мөнгөө авна ш дээ.

0  |  0
Top