Хүн ам, орон сууцны тооллогод хамрагдсан эсэхээ ШАЛГААРАЙ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 12

Хүн ам, орон сууцны ээлжит тооллого 2020 оны  нэгдүгээр сарын 8-9-нд шилжих шөнийн 00:00 цагаас эхлэн долоо  хоногийн турш явагдсан.  Монгол Улсын нийт өрхийн 10 хувийг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгож, нэгдүгээр сарын 9-ний өдрийн 9:00 цагаас 15-ны өдрийн 22:00 цагийн хооронд сонгогдсон айл, өрх бүрээр бэлтгэгдсэн тоологч очиж, үлдсэн өрх, хүн амын мэдээллийг засаг захиргааны анхан шатны нэгжид хөтлөгддөг “Хүн ам, өрхийн мэдээллийн сан” болон төрийн байгууллагуудын мэдээллийн сангуудыг уялдуулан тоолж буй гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээлж байна.

Тооллогын явц мэдээлэл боловсруулалтын шатад үргэлжилж буй аж. Тиймээс иргэд 1212.mn цахим хуудасны “Сонирхолтой статистик” буланд шинээр байршуулсан ХҮН АМ, ОРОН СУУЦНЫ ТООЛЛОГО-ын цэсээр дамжуулан тоологдсон эсэхээ шалгах боломжтой болсон байна.

Иргэн та Регистрийн дугаараа оруулаад тоологдсон эсэхээ лавлах боломжтой юм.

ШАЛГАХ: http://1212.mn/sonirkholtoi/census202

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top