Өнгөрсөн сард 145 ихэр мэндэлжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 17

Улсын хэмжээнд 2020 оны нэгдүгээр сард 6208 эх амаржиж, 6260 хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеийнхээс амаржсан эх 252-оор, амьд төрсөн хүүхэд 259-оор нэмэгдсэн байна. Нийт амаржсан эхийн 16 нь гэртээ төрсөн байна.

Нийт төрсөн хүүхдийн 3160 нь эрэгтэй, 3046 нь эмэгтэй, 145 нь ихэр байсан бол хүүхдийн дундаж жин 3390 грамм, дундаж өндөр 50.7 см байна.

Амаржсан эхчүүдийг насны бүлгээр харвал, 3.7 хувь нь 20 хүртэлх насны, 92.6 хувь нь 20-39 насны, 3.7 хувь нь 40-өөс дээш насныхан байна. Түүнчлэн эдгээр эхчүүдийн 1.2 хувь нь боловсролгүй, 4.7 хувь нь бага, 12.5 хувь нь суурь, 34.8 хувь нь бүрэн дунд, 6.0 хувь нь техникийн болон тусгай мэргэжлийн, 39.2 хувь нь дипломын болон бакалаврын, 1.6 хувь нь магистр, докторын зэрэгтэй байна.

Мөн амаржсан эхчүүдийн 40.3 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулсан, 58.5 хувь нь гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй, 1.2 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top