Хотоос орох, гарах хөдөлгөөнийг хаах асуудлыг хэлэлцэж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 19

Улсын онцгой комиссоос шинэ төрлийн коронавирусийн халдвараас сэргийлэх үүднээс өндөржүүлсэн бэлэн байдалд /хэсэгчлэн/ шилжүүлээд байгаа билээ.

Монгол Улсын Засгийн газраас хөл хорионы дэглэмийг дахин нэг сараар сунгах асуудлыг өнөөдөр /2020.02.19/-ийн хуралдаанаараа хэлэлцэж байгаа бөгөөд сар шинийн баярын өдрүүдэд хотын орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах асуудлыг ярилцаж байна. 

Гэхдээ эцсийн шийдвэрийг Улсын Онцгой комисс гаргах юм. 

Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг "Бүх төрлийн боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ныг хүртэл хязгаарлахаар сунгав. Улаанбаатараас орох гарах замыг шинийн 1-4-нийг хүртэлх өдрүүдэд хааж, олны хөл хөдөлгөөнийг хязгаарлах эсэх асуудлыг Улсын онцгой комисс шийдвэрлэнэ" гэж мэдэгдлээ. 

Онцгой байдлын ерөнхий газраас өгч буй мэдээллээр хэрэв орон нутгийн замыг хаахаар болбол хэсэгчилж хаахгүй, бүрэн хаах юм байна. Хэрэв шийдвэр гарвал сар шинийн өдрүүдэд буюу 2020.02.21 - 2020.02.26 /шинийн 4/ хүртэл ЗАМ ХААХ юм.

Одоогийн байдлаар дараах аймгууд сар шинийн өдрүүдээр орох, гарах хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна.


ЗАМ ХААСАН АЙМГУУД
 

  • Увс аймгийн Онцгой комисс 2020.02.17-нд хуралдаж, хоёрдугаар сарын 17-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргалаа. 
     
  • Дундговь аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа. 
     
  • Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг дарга 2020.02.17-нд захирамж гаргаж, Хамарын хийд, Хан Баянзүрх хайрхан чиглэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 2-ны өдрийг дуустал хязгаарлахаар шийдвэрлэв.
     
  • Архангай аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг дуусталх хугацаанд хязгаарлав.
     
  • Говь-Алтай аймгийн Онцгой комисс 2020.02.18-нд хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ныг өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
     
  • Ховд аймгийн Засаг дарга 2020.02.18-нд захирамж гаргаж, 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлав.

 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.26.152) 2020 оны 02 сарын 19

Хэднээс хаахаар болж бнаа. 21нд ажлаасаа буугаад харих хүмүүс их бна шүү

0  |  0
Зочин(202.126.88.134) 2020 оны 02 сарын 19

Хаасан нь дээр шүү дээ эрүүл байхад л болоо

0  |  0
dorj (202.179.12.229) 2020 оны 02 сарын 19

galt teregni hodolgoonig haah uu. haavap hednees hesen hurtel haah yum boldo

0  |  0
Zochin (59.153.114.34) 2020 оны 02 сарын 19

Haasan deer tahal gej yu baidagaach medehgui haniad hatgaag edgechih meteer bodood baih sheg bna \nSurchegnej baina gesen humuus olon baigaad bainaa

1  |  0
хаа(43.228.131.196) 2020 оны 02 сарын 19

өө хаасан нь дээр шүү. монголчууд маань хэнэггүй, тэнээд л явна.

1  |  0
Как (45.67.96.229) 2020 оны 02 сарын 19

хаавал таарна

2  |  0
Зочин(202.9.46.117) 2020 оны 02 сарын 19

Замаа хаах хэрэгтэй тэгж байж л өндөржүүлсэн бэлэн байдал гэж ярина биздээ .Тэгээд ч аюул ойрхон бгаа шүү сэрэмжтэй л байя.

1  |  0
Зочин(202.9.46.88) 2020 оны 02 сарын 19

ХААХ НЬ ДЭЭРЭЭ. МОНГОЛ ХYН ХЭТЭРХИЙ ДУРААРАА АМИА БОДСОН ЗАНТАЙ. ОДОО БYР ЭРХ ЧЕЛЕЕ ГЭЭД

0  |  0
Зочин(192.82.70.109) 2020 оны 02 сарын 19

Хагас сайн өдөр буюу 22 ны өдрөөс 26 ны өдрийг дуустал байж болохгүй юу. 5 өдөр ажил тараад хөдөө явах хүмүүс бгаа бхдаа

8  |  2
Top