Засгийн газрын тогтоол, Улсын Онцгой комиссын шийдвэрээр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, хот хооронд, аймаг сум, сум баг хоорондын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл хаасан.
Гэтэл дээрх хугацаа дуусгавар болоогүй байхад иргэн Х нь Өвөрхангай аймгаас Улаанбаатар хот руу явахын тулд бусдын нас барсан гэрчилгээний хувийг ашиглан хуурамчаар бичиг баримт бүрдүүлэн аймгийнхаа Онцгой байдлын газарт өгсөн зөрчил бүртгэгдсэн байна.
Уг бүрдүүлсэн материалыг шалгахад тухайн нас барсан иргэнтэй Х нь ямар ч холбоогүй болох нь тогтоогдсон аж. Х-д Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Хүмүүс бүр арчаагүй бх юмаа битгий гар битгий яваарай гэж хэлээд бхад явчихаад ингэж заваарч бх юм дахиад 1 сар хориог сунгаасай хадөөнөө амьларч бг новшууд
yah geed baidag yum be
Юун ч тавьтаргүй юм бэ дээ. Шаардлагатай бол үнэнээ хэлээд гар ,хөлийн үсэг зураад ч болтугай явахгүй.