Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх хүрээнд Говь-Алтай аймгийн онцгой комисс өчигдөр /2020.02.18/ хуралдаж, хоёрдугаар сарын 21-27-ны өдрийг хүртэл аймаг, сумын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа.
Мөн өнөөдрөөс эхлэн /2020.02.19/ гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл өмчийн хэлбэр үл хамааран нийт аж ахуй нэгж, байгууллагын ажилчдын ажлын цагийг 10:00-17:00 цагийн хуваарьт шилжүүлэн, 0-10 насны хүүхэдтэй эх, өрх толгойлсон эцэг болон жирэмсэн эхэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргалаа.
Сэтгэгдэл ( 0 )