ТАЛАРХАЛ
БНХАУ-д COVID-19 вирусийн тархалт улам нэмэгдэж, дэлхийн дахиныг түгшээж байгаа энэ хүнд цаг үед Монгол, Хятадын Найрамдлын Нийгэмлэгээс санаачлан 2 дугаар сарын 6-17-ны хооронд явуулсан хандивын аяны эхний ээлжид 40 гаруй хувь хүн, 5 аж ахуйн нэгж байгууллага идэвхтэй оролцон дэмжиж нийт 15,657,324.00 ₮ (арван таван сая зургаан зуун тавин долоон мянга гурван зуун хорин дөрвөн төгрөг) -ийн мөнгөн хуримтлал цугларсныг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд сайн санааны тусламж болгон хоёрдугаар сарын 18-ны өдөр хүндэтгэлтэйгээр гардуулж өгснийг уламжлахад таатай байна.
Монгол, Хятадын ард түмний хоорондын уламжлалт найрамдал, найрсаг харилцаа улам батжин хөгжихөд сайн санааны өгөөмөр дэмжлэг үзүүлсэнд гүн талархал илэрхийлэхийн ялдамд Таны ажил үйлсэд өндөр амжилт хүсч, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн
МОНГОЛ, ХЯТАДЫН НАЙРАМДЛЫН НИЙГЭМЛЭГ
Сэтгэгдэл ( 0 )