ѲГЛѲѲНИЙ МЭНД!

2020 оны 02 сарын 20

Өнөөдөр 2020.02.20. Энэ оны 51 дэх өдөр бол он дуусахад 315 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 51 минутад мандлаа. 18 цаг 21 минутад жаргана.

Улаанбаатар хотод цастай. Өдөртөө -11 хэм, шөнөдөө -15 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Дэлхийн нийгмийн шударга ёсны өдөр юм.

Энэ өдөр Их Британийн 74 дэх Ерөнхий сайд Гордон Браун, Америкийн сагсан бөмбөгч, олимпын хоёр удаагийн аварга Чарльз Баркли, Америкийн супер модель Синди Кроуфорд, жүжигчин Лили Тэйлор, «Backstreet Boys» хамтлагийн дуучин Брайан Литтрелл, сагсан бөмбөгч Стефон Марбери, Армян, Германы мэргэжлийн боксчин, дэлхийн аварга Артур Абрахам, Оросын «Тату» хамтлагийн гоцлол дуучин байсан Юлия Волкова, Барбадосын дуучин Рианна зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

 

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1923 оны энэ өдөр Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар таалал төгсжээ.

 

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1872 оны энэ өдөр Нью-Йоркт Метрополитан музей нээгдэв.

1986 оны энэ өдөр “Мир” тойрог замын станцын үндсэн төхөөрөмжийг тойрог замд оруулжээ.

1999 оны энэ өдөр ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн ордонд Никита Михалковын “Сибирийн үсчин” киноны нээлт болов.

2014 оны энэ өдөр Киев хотын төвд Евромайдан гэж нэрлэгдсэн олныг хамарсан олон сарын эсэргүүцлийн жагсаалын үеэр буун дуу гарч, 53 хүний амь үрэгджээ.

Энэ өдөр үс засуулбал өлзийтэй сайн гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай.

Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Харин ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй. Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top