Газраа чөлөөлсөн иргэд ОРОН СУУЦТАЙ болж, түлхүүрээ хүлээж авлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Нийслэлийн агаар, хөрс, орчны бохирдлыг бууруулах зорилгоор “Нийслэлийн орон сууцны корпорац” газраа орон сууцаар солих ажлыг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эхлүүлсэн билээ.

Нийслэлд байршилтай зургаан төв, гэр хорооллын газрыг барилгажуулах хүрээнд 19 төсөл хэрэгжүүлэх бөгөөд өнгөрсөн хугацаанд таван байршилд 310 иргэн газраа чөлөөлж орон сууцаар солих хүсэлт ирүүлжээ.

Тэгвэл өнөөдөр /2020.02.20/ газраа чөлөөлөх хүсэлт өгсөн есөн иргэнд Нийслэлийн Засаг С.Амарсайхан, “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн захирал Б.Сүхбаатар нар орон сууцны түлхүүрийг нь гардуулан өглөө.


ВИДЕО ҮЗЭХ 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top