ШУУРХАЙ: Ногоон даваа боогдож, 200 гаруй автомашин түгжирчээ

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 20

Улаанбаатар хотоос 80 км-т Төв аймгийн нутаг Ногоон давааны замд их хэмжээний хальтиргаа гулгаа үүсэж, цасан шуурга шууран, үзэгдэх орчин хязгаарлагдаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй, хоёр талаасаа боогдож байгаа тул дээрх чиглэлийн автозамаар зорчихгүй байхыг анхааруулж байна.

Тодруулбал, Ногоон давааны зам цасан шуурганд боогдож, одоогийн байдлаар 200 гаруй автомашин түгжирсэн байдалтай байна гэж Төв аймгийн Онцгой газрын байдлын газраас мэдээллээ.

Иймд, цасан шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж, замд халтиргаа гулгаа үүсэж байгаа тул ард иргэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, аян замд гарахгүй байхыг зөвлөж байна. Мөн Малчид малаа ойр бэлчээх, бага насны хүүхэд, тусгай хэрэгцээт иргэн, ахмад настныг харгалзах хүнгүйгээр орхихгүй байх, малдаа явсан болон зайлшгүй шалтгаанаар аян замд гарсан бол ар гэртэйгээ холбоотой байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Amar(192.82.74.46) 2020 оны 02 сарын 22

Mongoliin hyvi Zayaa bitii yav tene geed bhad eserguutseed zutgeed bhimaa

0  |  0
Dari(182.160.37.249) 2020 оны 02 сарын 21

Hun nasbarahad herrhen zan uiliig hiij baigaa be? oluulaa tsuglaj bolohgui geed bgaa biz dee

0  |  1
Зочин(202.55.188.44) 2020 оны 02 сарын 20

Энд жаахан хүүхэд хээр хонож байгаа.

0  |  0
zochin(182.160.1.201) 2020 оны 02 сарын 20

Uhsenee hiigeed teneed baidgiig urduu oilgohgui umaa,hol horio duustal tur tevchij boldguim bhda

0  |  0
Top