Ж.Баясгалан: Би тэргэн дээр суудаг болсон ч хөгжилд саад болоогүй

М.Хангал | Zindaa.mn
2020 оны 02 сарын 21

Жүжигчин Ж.Баясгалан АН-ын гишүүн болж, намын гишүүний батлахаа өнөөдөр  /2020.02.21/ АН-ын дарга С.Эрдэнээс гардаж авлаа.

Тэрбээр АН-д гишүүнээр элссэнийхээ дараа “Би хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг болон залуу үеэ төлөөлөн энд ирсэн. Бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэр томьёоноос эхлэн ажлаа эхлүүлэх нь зөв. Би тэргэн дээр суудаг болсон ч хөгжилд саад болоогүй. Тиймээс биднийг тусгай хэрэгцээт иргэд гэж ойлгохыг хүсэж байна. Тэгэх юм бол тусгай хэрэгцээт иргэдийн амьдралдаа итгэх итгэл нэмэгдэнэ. Өнөөдөр төр засгийг муулах боломж байхгүй. Тусгай сургуулиудыг нээсэн. Гэхдээ хүртээмжтэй биш байна. Тусгай хэрэгцээт иргэд тусгай сургуульд очихын тулд тусгай зам, тусгай автобусаар үйлчлүүлэх ёстой. Нөгөө талаар тэдгээр иргэдийг тусгай сургуульд сургаад байх юм бол улам нийгмээс тусгаарлагддаг. Тийм болохоор нийгэм маань тусгай хэрэгцээт иргэдийг тэвэрч авах хэрэгтэй байна” хэмээн үг хэллээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.71.74) 2020 оны 03 сарын 24

Эрдэнээд ашиглуулав. Эрдэнэ нэр хүндээ өсгөх гэж оролдов. Ард түмэн ийм юманд хужртахаа өольсон.

0  |  1
Зочин(202.55.188.37) 2020 оны 03 сарын 24

Эрдэнэ аргаа барахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдээр шоу хийхиймдаа

0  |  1
baatar(202.9.46.216) 2020 оны 03 сарын 24

hugjliin berhsheeltei irgedeer showuu hiilgui ajil hiildee ene erden odoo arag yadchihmaa baysgalan bol mundag zaluu

0  |  1
Irgen(202.9.46.214) 2020 оны 03 сарын 24

АН жирийн гишүүд гүй болж аргаа барж байна даа

0  |  1
Т(192.82.71.184) 2020 оны 03 сарын 24

Намын даргынхаа бузар булайг мэдэхгуй энэ намд орж байгаа бол маш их харамсаж байна.

0  |  1
Т(192.82.71.184) 2020 оны 03 сарын 24

Намын даргынхаа бузар булайг мэдэхгуй энэ намд орж байгаа бол маш их харамсаж байна.

0  |  1
Top