“Хүслийн мод”

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 07

Гандантэгчилэн хийдэд “Хүслийн мод” хэмээн нэрлэгдэх нэгэн багана бий.

Төв хийдэд ном уншуулж, мөргөл үйлдэхээр ирсэн сүсэгтэн олон “Хүслийн мод”-нд залбирч, хүслээ даатгадаг уламжлал тогтжээ. “Хүслийн мод”-нд залбирч буй иргэдийн цуваа тасардаггүй байна. 

 “Хүслийн мод” нь Гунгаачойлин сүмийн гол дөрвөн багана модны нэг юм. “Хүслийг биелүүлнэ” хэмээн итгэж ирсэн шалтгаан нь их хэлмэгдүүлэлтийн үед хийдийг галдан шатаахад Гандангийн дуган дацангаас бүтэн үлдсэнтэй ганц бага нь энэ мод юм. Гунгаачойлин хийдийг 200 гаруй жилийн өмнө баригдах үед оршоосон аравнай шид нь өнөөг хүртэл хадгалагдаж буй хэмээн итгэж сүсэглэдэг байна. Гадаадын жуулчид Гандантэгчилэн хийдэд ирэхээрээ “Хүслийн мод”-ыг хамгийн түрүүнд сонирхдог байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top