Нийслэл болон аймгуудаас гарах, орох хөдөлгөөн ЗОГСЛОО

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан билээ. Тодруулбал, энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд нислэг хамаарахгүй юм.

Шийдвэртэй холбоотойгоор хязгаарлалтын өдрүүдэд нийслэлийн баруун, зүүн, хойд, урд чиглэл буюу Эмээлт, Шинэ 22-ын товчоо, 361 гарам, Баянзүрхийн товчоо, Гүнт, Туул тосгон-Био, Өлзийт шалган нэвтрүүлэх товчоогоор хотоос орох, гарах бүх төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлан автомат хаалтыг байрлуулжээ. Мөн байнгын хяналтын цэгүүдэд цагдаагийн байгууллага болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран хяналт тавьж байгаа аж.

Хот орчмын суурьшлын бүс болох Биокомбинат, Шувуун фабрик, Өлзийт хороолол, Налайх чиглэлийн автозамын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Эдгээр чиглэлд зорчихоор төлөвлөж буй иргэд тухайн газар оршин суудаг гэх иргэний үнэмлэх, нотлох баримттай байх бөгөөд харин Улаанбаатар хотод албан шаардлагаар зайлшгүй зорчих бол ажлын үнэмлэх, ажлын томилолт зэрэг шаардлагатай бичиг баримтыг шалгуулан бүртгэл хөтлүүлэх юм байна.

БИЧЛЭГ ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатархүү(202.9.40.66) 2020 оны 02 сарын 23

Эхлээд Өвчин орж ирэх агаарын хилээ хаадаггүй юм уу малнуудаа.

0  |  0
Top