Хот хооронд зорчиж, хязгаарлалт зөрчвөл 150 мянган төгрөгөөр ТОРГОНО

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 02 сарын 23

Сар шинийн өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 23-ны 08:00 цагаас 27-ны 08:00 цаг хүртэл улс, хот хоорондын тээврийг зогсоох шийдвэрийг Улсын Онцгой комиссоос гаргасан билээ. Тодруулбал, энэ хугацаанд автобус, галт тэрэг, автомашинаар Улаанбатараас орох, гарах, аймгуудаас орох гарах хөдөлгөөнийг хааж буй бөгөөд нислэг хамаарахгүй юм.

Хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэмээ сайтар баримталж, гэртээ шинэлж, цахимаар золгохыг уриалаад буй.

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд бүх замыг хааж хяналтад авсан ба улсын хэмжээнд 336 хяналтын цэг байгуулж, 832 алба хаагч 526 тээврийн хэрэгсэл ажиллаж байна.

Сар шинийн өдрүүдэд цагдаагийн бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд эргүүл, хяналт шалгалтаар ажиллах ба хорио цээрийн дэглэм зөрчсөн иргэдийг Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 150 мянган төгрөгөөр торгоно.

Харин хуулийн этгээдийг нэг мянга 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу нэг сая 500 мянган төгрөгөөр торгоно.


Сануулахад, Улсын Онцгой комисс шинийн 2-нд буюу хоёрдугаар сарын 25-нд хуралдаж, цаг үеийн асуудлуудаар шийдвэр гаргахаар болсон байна. 

 

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахмад хилчин(64.119.24.107) 2020 оны 02 сарын 26

Бодит байдалдаа анализ хийн шаардлагатай бол хөо хориог сунгах нь зөв шүү. Номлогсч Солонгосуудыг үтэр буцаан агаарын хилээ хаах нь зүйтэй байна

1  |  0
Zochin (73.176.171.37) 2020 оны 02 сарын 24

Bolgoomj iluudehgui.havtgairch bitgii yavaarai .eruul mongol hun irehk jiliin tsagaan sariig Uzne.

0  |  1
zochin(202.9.40.146) 2020 оны 02 сарын 26

alslagsan duurguuded eeljiin ajiltai humuus l hetsuu bna 40km alhah esvel ajlaa taslah eniig zohitsuulah shaardlagatai bna dotooddoo yah we gadnaas irj bgaa nislegee horih bsaniim daa 26nd eeljiind garah ajiltai emch suvilagch tsagdaa geed huviin hevdhild ajillaj bgaa olon hun bgaa shuu dee

1  |  0
Нааяа(202.55.188.86) 2020 оны 02 сарын 24

Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе! Баярлалаа.

0  |  0
Сайн.уу(5.29.16.137) 2020 оны 02 сарын 26

Ёстой зөв арга хэмжээ байнаа.

3  |  0
setgel(202.126.88.193) 2020 оны 02 сарын 24

hilee bas agaariin zamaa gaahgui baij hudlaa dotroo dowchignood bhin yu bodoj bdiin gadaadaas boon boonoor ni l hun oruulaad baij

1  |  0
Жолооч(66.181.161.36) 2020 оны 02 сарын 24

Жолоодох эрхийг нь 3-5 жилээр хасаач ээ. Төрийн шийдвэрийг эсэргүүцэж байна шүү дээ энэ оркууд.

3  |  5
ёондон(66.181.161.87) 2020 оны 02 сарын 24

Энэийг зөрчсөн хүн бол монгол хүн биш

0  |  1
Зочин(103.57.95.141) 2020 оны 02 сарын 24

Дотроо хорио цээр тогтоогоод байгаа нь Корона вирус илэрсэн ч юм шиг гэтэл халдварын голомтоос ирэгчдэд хорио цээр тавихгүй байгааг бодохоор илрээгүйч юм шиг

1  |  6
Зочин(103.26.195.132) 2020 оны 02 сарын 24

Хөдөлгөөнийг хорьсон хугацааг дахин 10 хоногоор сунгаж солонгосоос ирэх агаарын хилийг хаах хэрэгтэй

2  |  1
Зочин(103.26.194.141) 2020 оны 02 сарын 23

Тэнэгүүдээ хөдөлгөөний хязгаарлалт яах вэ, ОУ-ын нислэгээ зогсоож хил гаалиа хаагаачээ, наад тахал чинь аюул нүүрлэж байна анхаараачээ.

0  |  2
Ална шүү (66.181.161.13) 2020 оны 02 сарын 23

Засаг баяжихнээ хахаа

0  |  1
Bayaraa(202.126.89.106) 2020 оны 02 сарын 23

Nislegee ch gesen haah heregtei dee solongosd bas ene owchin garchlaa shdee

0  |  0
Зочин(202.9.46.44) 2020 оны 02 сарын 24

Торгуулийн хэмжээ бага бн.Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаад байхад хууль дүрэм зөрчсөн этгээдийн эрхийн хасаад маш өндөр торгууль төлүүлэх мөн машинд сууж яваа зорчигчдын хариуцлага тооцох хэрэгтэй

5  |  1
Би(202.9.40.9) 2020 оны 02 сарын 24

Тэгээд tax аа төлөөд л явж болох юм байна гэж ойлголоо. Зөв үү?

1  |  4
Zorigt Bayantogoo(122.201.31.196) 2020 оны 02 сарын 23

bolj bn baga bn

2  |  0
Das (150.129.141.113) 2020 оны 02 сарын 23

Estoi zov shiidver bna.

2  |  0
Top