Зах, худалдааны төвүүдийн САР ШИНЭЭР ажиллах хуваарь

Автор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 24


Сар шинийн өдрүүдэд зах, худалдааны төвүүд дараах хуваарийн дагуу ажиллахаар төлөвлөжээ.

"Бөмбөгөр" худалдааны төв хоёдугаар сарын 23-ны 09:00-20:00 хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 24-27-ныг хүртэл амарна.

"Нарантуул" болон "Баялаг-Ундраа" худалдааны төв хоёрдугаар сарын 23-ны 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Харин хоёрдугаар сарын 24-нөөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.

"Хүчит шонхор" худалдааны төв нь хоёрдугаар сарын 23-ны 06:00- 14:00 цаг хүртэл ажиллана. Хоёрдугаар сарын 24-өөс гуравдугаар сарын 03-ныг хүртэл амарна.

"Хархорин" худалдааны төв хоёрдугаар сарын 23-ны 10:00-18:00 цаг хүртэл ажиллана. Харин хоёрдугаар сарын 24-28-ныг хүртэл амарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top