Төрийн шийдвэрээ хүндэтгэж байгаа та бүхэндээ ТАЛАРХЛАА

2020 оны 02 сарын 24

Дэлхий нийтээр тархаад байгаа шинэ коронависусийн тахал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Энэ эрсдэлээс сэргийлж, Монгол Улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжээд байгаа юм. Тиймээс Монголын уламжлалт Цагаан сарын баяраар улсын хэмжээнд автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, гэр гэртээ баяраа тэмдэглэн, цахим золголт хийхийг төрөөс уриалж байгаа.

Төрийн шийдвэрийг түмэн олон хүндэтгэн хандаж байгааг энэ өдрүүдэд ажил үүрэг гүйцэтгэж байгаа хууль, хяналтын байгууллагынхан онцолж, талархал илэрхийлжээ.


Өнөөдөр /2020.02.24/ иргэд олон нийтийг уул овоо тахих, шинийн нэгний нар харах зэрэг үйл ажиллагааг Онцгой комиссын шийдвэрээр хориглосон билээ. Энэхүү төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлсэн иргэд та бүхэндээ талархлаа.

Иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өглөө эртлэн босож албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагч нартаа болон мэргэжлийн ангийн гишүүд та бүхэндээ баярлалаа.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байх хамтын хүч юм.
 

Аюулгүй иргэн-Амар тайван Баян-Өлгийн төлөө хамтдаа

Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газар


Өнөөдөр /2020.02.24/ иргэд олон нийтийг уул овоо тахих, шинийн нэгний нар харах зэрэг үйл ажиллагааг аймгийн онцгой комиссын шийдвэрээр хориглосон. Төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлж байгаа иргэд та бүхэндээ ТАЛАРХЛАА.

Иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө 24 цагаар албан үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагч нартаа болон мэргэжлийн ангийн гишүүд та бүхэндээ БАЯРЛАЛАА.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байх нь хамтын хүч юм шүү.
 

Таны тѳлѳѳ бид

Амар тайван амьдралын тѳлѳѳ хамтдаа

Завхан аймаг дахь цагдаагийн газар


Монгол Улсын ерөнхийлөгчийн зарлиг, уриалга, Монгол улсын засгийн газрын тогтоол, Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрийн хүрээнд Аймгийн Засаг даргын 2020.02.21-ний өдрийн А/121 дүгээр захирамжаар Хот хоорондын зорчигч тээвэр, аймаг, сум хоорондын хөдөлгөөнийг түр хязгаарлан, Шинийн нэгний өглөө нар харах, уул, овоонд гарахыг хязгаарласан билээ. Төр, засгийн тушаал, шийдвэр, захирамжийг хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлж байгаа Дорнодчууд та бүхэндээ ТАЛАРХЛАА.

Цагдаа, Дотоодын цэргийн командлагчийн тушаалаар Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдлын 2 дугаар зэрэгт шилжин ажиллаж аймгийн Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газруудтай хамтран 24 цагаар хяналтын постуудад үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Хүнд хэцүү үед мөр зэрэгцэн ажиллаж байгаа нийт бие бүрэлдэхүүн болон мэргэжлийн ангийн алба хаагч, гишүүд та бүхэнд БАЯРЛАЛАА.

Аймгийн Засаг даргын Тамгын газарт аймгийн Онцгой комиссын гишүүд "ШУУРХАЙ ШТАБ" байгуулан 70584647 дугаарын утсаар иргэдийн санал, гомдлыг хүлээн авах, аймгийн төвөөс гарах, орж ирэх зайлшгүй тохиолдолд нягталж шалгуулан зөвшөөрлийг олгож нэвтрүүлж байгаа тул иргэд та бүхэн дээрх утсаар холбогдоно уу.
 

Амар тайван амьдралын төлөө бид хамтдаа

ДОРНОД АЙМГИЙН ЦАГДААГИЙН ГАЗАР


Өнөөдөр /2020.02.24/ иргэд олон нийтийг уул овоо тахих, шинийн нэгний нар харах зэрэг үйл ажиллагааг аймгийн онцгой комиссын шийдвэрээр хориглосон билээ.
Энэхүү төрийн шийдвэрээ хүндэтгэн хүн бүр ухамсартай байж, хэрэгжүүлсэн иргэд та бүхэндээ талархлаа.

Иргэдийнхээ амар тайван, аюулгүй байдлын төлөө өглөө эртлэн босож албан үүргээ амжилттай гүйцэтгэсэн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын алба хаагч нартаа болон #мэргэжлийн ангийн гишүүд та бүхэндээ баярлалаа.

Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө байх хамтын хүч юм.

Аюулгүй иргэн-Амар тайван Өвөрхангайн төлөө хамтдаа

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ЦАГДААГИЙН ГАЗАР

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ooo(103.57.95.224) 2020 оны 02 сарын 25

Oor songolt baigaa uym uu

0  |  0
Ариунжаргал Шагдарын(202.9.46.122) 2020 оны 02 сарын 25

Өндөр төрийн ивээлдээ, үүргээ биелүүлж байгаа бүх албан хаагчиддаа, өөрсдийнхөө хайртай бүхний төлөө хуулиа сахиж байгаа бүх монголчууддаа баярлалаа.

1  |  0
иргэн(203.91.115.53) 2020 оны 02 сарын 24

Зөв зүйлийн төлөө санаа нэгтэй байж чадвал улс орон минь хөгжинө дөө\n

0  |  0
Лхамаа (118.127.242.147) 2020 оны 02 сарын 25

Ийм сайхан мэдээ уншхаар өөрийн эрхгүй огшиж төр засагтаа болон хууль дүрмээ чандлан сахиж байгаа ард түмэндээ баярлалаа гэж хэлмээр байна.Бас өшөө илүү одоо байгаагааса хэд дахин илүү хичээж аюулт өвчний ард гарах хүч өгч байна!!! Баярлалаа

1  |  0
Л(66.181.161.72) 2020 оны 02 сарын 25

Уул нь манай төр сайн ажиллавал ажиллаж чаддаг л юм бна. Тэрийг нь ард иргэд ч бас сайн дэмждэг юм бна гэдгийг өнөөдөр харж бна. Бидний төлөө маш сайн ажиллаж бгаа та бүхэнд баярлалаа. Бас дүрэм журмаа сайн биелүүлж бгаа ард иргэддээ маш их баярлалаа

5  |  0
Болор(66.181.161.6) 2020 оны 02 сарын 25

МОНГОЛЫН АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨ УНТАХ НОЙР, ИДЭХ ХООЛ, ДААРЧ ХӨРӨХИЙГ ҮЛ ХАЙХРАН ЗҮТГЭЖ БУЙ ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР, ЭРҮҮЛИЙГ ХАМГААЛАХЫН АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД, НИЙТ ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮНД БАЯРЛАСАН ТАЛАРХСАНАА ХҮНДЭТГЭЛТЭЙГЭЭР ХЭЛМЭЭР БАЙНА. ТӨРИЙН ШИЙДВЭРЭЭ ХҮНДЭТГЭН ДЭЭДЭЛЖ БАЙГАА АРД ТҮМЭН МИНЬ ҮНЭХЭЭР МУНДАГ ЮМАА. ДЭЛХИЙ БИДНИЙГ ХАРЖ БАЙГАА! БИД ЧАДНАА.

4  |  0
Zochin(202.9.46.135) 2020 оны 02 сарын 24

Bayarllaa

3  |  0
Halh(202.126.89.86) 2020 оны 02 сарын 24

Mongol ylna

2  |  0
irgen(66.181.161.39) 2020 оны 02 сарын 25

Bayarllaa, ontsgoi, emch nar, tsagdaa, tur zasagtaa bayarllaa\n

4  |  0
zochin(150.129.141.85) 2020 оны 02 сарын 24

manaid hogjih ireedui bna utaa awilgalaasaa salchih hogjino

4  |  1
ss(103.57.95.47) 2020 оны 02 сарын 24

ta nar mini saihan shineleerei,,

4  |  0
Top