"Мёнжи" эмнэлэг Монгол Улсын иргэнийг ЗҮРХНИЙ ШИГДЭЭСЭЭР нас барсан гэв

2020 оны 02 сарын 25

БНСУ-ын "Мёнжи" эмнэлгийн мэдээлснээр монгол өвчтөн О (35 настай) тусгай хорио цээрийн тасагт эмчлүүлж байгаад орон нутгийн цагаар 17:50 цагт өөд болжээ. 

Гэхдээ энэ нь өнөөдөр хэвлэлүүдийн мэдээлсэн коронавирусээр халдварласан гэгдэж буй монгол иргэн мөн эсэхийг эх сурвалж тодорхой дурьдаагүйг анхааруулах нь зүйтэй.

Эмнэлгийн зүгээс "Элэгний суурь өвчин, элэгний архаг өвчин, бөөрний дутагдал зэрэг нь зүрхний үйл ажиллагаанд нөлөөлсөнтэй холбоотой" гэж мэдэгдлээ.

Өвчтөн А энэ сарын 12-нд тус улсад элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийлгэхээр очсон байна. Энэ сарын 12-18-нд Сөүлийн үндэсний их сургуулийн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байжээ.

Эмнэлэгт ирэхэд өвчтөний биеийн байдал “Терминал дисфункц” орсон байсан бөгөөд түүний бөөрний үйл ажиллагаа үндсэндээ устсан байв. Элэгний үйл ажиллагаа мөн доройтсон байжээ. Эмнэлгийн ажилтнууд өвчтөнг 24 цагийн турш “Бөөр орлуулах эмчилгээ буюу CRRT" эмчилгээ хийлгэсэн гэж мэдэгджээ. 

Өвчтөн үдээс өмнө 10 цагийн үед гэнэт зүрх нь зогссон ч эмнэлгийн ажилчид CPR хийж, яаралтай арга авснаар амь насыг нь аварсан байна. Өвчтөний биеийн байдал тун муу байсан учир ар гэрийнхнийг нь тусгай хамгаалалтын хувцас өмсгөн уулзуулжээ.

Гэр бүлийнхэн нь эмнэлгийн ажилтнуудаас "Хэрэв дахин зүрхний цохилт нь байхгүй болвол дахиж CPR хийхгүй байхыг хүссэн " гэж эх сурвалжийн мэдээнд дурьджээ. 

Эх сурвалж: JoongAng Ilbo

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (66.181.184.242) 2020 оны 02 сарын 27

Solongost suugaa elchin gej ariin haalganii Mahan tolgoi biz dee. Oligtoi medeelel hiij chadahgui irgeniihee tuluu ajildaggui hel us baihgui archaagui neg ni bas elchin geer ochij dee. MONGOL IRGEN YAMAR UVCHNUUR NAS BARSNIIG TODRUULAH HEREGTEI MEDEELEL UGUHDUU COVID 19 GEJ BAISAN ODOO ZURHNII SHIGDEES BOLLOO. ELCHIN MONGOL IRGENIIHEE TULUU AJILLAH, ULS ORNII TULUUL. ZUGEER SUUJ HAR TAMHI ZOOGCHID BISH Shuu. MONGOLCHUUDDAA TUSLAMJ DEMJLEG UZUULEH NI TA NARIIN HIIH EHNII AJIL GEDGIIG SANAJ YAV. Irgeniihee neriin ehnii usgiig zuv bicheech. \n

0  |  0
Эрбоо(202.21.108.155) 2020 оны 02 сарын 27

Хайран монгол залуучууд боолын хөдөлмөр эрхлэх нэрээр эрүүл сайхан биеээ өвчний уурхай болгоод ирж байна. Энэ муу сайн бирдүүд идэж уудаггүй байсан бол швейцарь лугаа сайхан хөгжих байсан. Новш гэж

2  |  0
иргэн(202.179.26.123) 2020 оны 02 сарын 26

хэдэн цагаан толгойн үсэг л өвчлөөд байгаам байх даа,эсвэл хэдэн хулгайчийн нуруу харуулж мэдээ хийнэ

0  |  1
Зочин(43.242.243.149) 2020 оны 02 сарын 26

ДАНДАА АРЫН ХААЛГАНЫ КОНСУЛЫН АЖИЛТАН НАР ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА6.МЭРГЭЖЛИЙН БУС ЧАДВАРГҮЙ. ЕРДИЙН НӨХЦӨЛД БАНТАНГИЙН ХУТГААД БОЛООД БАЙСАН БОЛ ХҮНД СОРИЛТЫН ҮЕД ЧАНСАА МЭЭДЛЭГ ЧАДВАР НЬ ХАРАГДАЖ Б/НА

1  |  0
дондог(66.181.184.242) 2020 оны 02 сарын 26

өчөгдөр О байсан өнөөдөр А болцон бна маргайш Б болчох бхихдаа

2  |  0
Иргэн(59.153.113.158) 2020 оны 02 сарын 26

1. Нэр нь О, А хоёр хүн үү? Үүнийг тодруул. 2. Ямар өвчнөөр нас барсан нь чухал уу Корона вирусын халдвартай байсан нь чухал уу 3. Үхлийн шалтгаан энэ хүн дээр элэг,бөөр, зүрх гээд ярьж болохоор хүнд хүн байсан байна. Тэхдээ үхэл ярих биш Вирустай гарсан нь үнэн бол Вирус тээж явсан хугацаа, тэр үедээ хаана хаана хэнтэй байсан нь чухал биш үү! Хамаатангууд, онгоцны буудлын ажилчид, хамт зорчигчид гээд анхаарах хэрэгтэй юм байна ш дээ

2  |  0
Su ah(202.179.24.254) 2020 оны 02 сарын 26

35 nastai 2 mongol hun nas barsan yum bna. Ehniih ni O gedeg uvchtun elegnii hatuural koronavirus havsarsan uvchnuur 17.40 d nas barsan bol daraagiinh ni A gedeg uvchtun 17.50 d buurnii dutagdal zurhnii shigdeeseer nas barsan gej medeelluuded duridsan bna zuv oilgoson bna uu Solongos dahi монголын ЭСЯамныхаан?

1  |  1
ахмад дипломатч(192.82.73.81) 2020 оны 02 сарын 26

СОЛОНГОС ДАХЬ КОНСУЛЫН АЖИЛТНУД АЖЛАА ХИЙХГҮЙ БАЙНА. ЗҮЙ НЬ ТЭД ҮНЭН МЭДЭЭЛЭЛ ӨГӨХ ҮҮРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ИЙМГҮЙГЭЭС ЭСЭН БУСЫН МЭДЭЭ ЯВААД БАЙНА.

5  |  0
zochin(150.129.142.71) 2020 оны 02 сарын 26

RIP

1  |  0
Irgen(202.9.46.212) 2020 оны 02 сарын 26

Medeellee haanaas avch bn, am damjsan yaria bish bol medeellee eh survaljt bi taviach. Unshih neg ni ta naraas deer orchuulaad unshchih bh

2  |  0
АРД(202.9.46.70) 2020 оны 02 сарын 26

МОНГОЛ ӨВЧТӨН А ЭСВЭЛ О ГЭЭД СОЛЬЖ ХОЛЬЖ МЭДЭЭЛЭЭД Л НЭГ БОЛ КАРОНА ВИРУС ИЛЭРСЭН ГЭЭД Л НЭГ БОЛ ЗҮРХЭНИЙ ШИГДЭЭСЭЭР НАС БАРСАН ГЭЭД ХОЛЬЖ ХУТГААД БАЙХ ЮМ ТЭГЭЭД ХАЖУУД НЬ БАЙСАН ХҮМҮҮС НЬ ВИРУСНЫ ЯМАР Ч ИЛЭРЦ БАЙХГҮЙ БАЙДАГ МОНГОЛООС ИРЭХДЭЭ Ч ВИРУС ТЭЭЧИХСЭН ЮМ ШИГ СОЛОНГОСТ ЭМЛЭГТ ҮЗҮҮЛЖ БАЙХДАА ВИРУС АВЧИХСАН Ч ЮМ ШИГ НЭГ БОЛ ВИРУСГҮЙ ЗҮРХЭНИЙ ШИГДЭЭСЭЭР ӨӨД БОЛЧИХСОН Ч ЮМ ШИГ ЯМАР Ч ЗӨВ ТОДОРХОЙ МЭДЭЭЛЭЛ АЛГАА.

1  |  4
Top