БНХАУ, БНСУ, Италиас ирсэн монгол иргэдийг тусгаарлалаа

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

 

Бангкок-Улаанбаатар чиглэлийн ОМ-702 дугаартай нислэгээр өнөөдөр (2020.02.27) 07:35 цагт БНХАУ-аас Монгол Улсын гурван иргэн дамжин ирснийг Мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүллээ.

Мөн COVID-19 вирусийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын тав, АНУ-ын долоон иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна.

Тус нислэгээр ирсэн БНСУ-ын нэг, Япон Улсын нэг иргэн ирснийг тусгаарлаж, буцаахаар болсон байна. 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас мөн 08:15 цагт Истанбул-Улаанбаатар чиглэлийн ТК-362 дугаартай нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарласан талаар мэдээллээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.9.46.54) 2020 оны 02 сарын 27

агаарын хил хаалттай байхад хаагуур нь шургалаад Монголд очоод бна вэ?

0  |  0
Top