ЭМЯ: Коронавирус ЦАР ТАХАЛ болох нь цаг хугацааны асуудал

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг өнөөдөр 11:00 цагаас хийлээ. 

Энэ үеэр дэлхий дахинаа вирусийн халдвар нэмэгдсээр байгааг мэдэгдсэн бөгөөд цаашдаа нөхцөл байдал улам хүндэрч болзошгүйг анхаарууллаа. 

ЭМЯ: Тус вирусийн халдвар дэлхийн таван тив, 41 улсад бүртгэгдээд байна. БНСУ, Япон, Итали, Иран зэрэг оронд халдвар эрчимтэй тархсаар байгаа бөгөөд БНСУ-ын Дэгү хотод халдвар голомтлон тархаад байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас коронавирусийн цар тахал гарах нь цаг хугацааны асуудал хэмээн мэдэгдээд байгаа бөгөөд олон улсын эрдэмтэн судлаачид хүн төрөлхтөн цар тахлын өмнө ирээд байгааг мөн анхааруулжээ.

Тиймээс иргэд шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж амны хаалтыг тогтмол зүүж, зөв хэрэглэж хэвших, дархлаагаа дэмжих, гараа тогтмол ариутгахыг анхааруулж байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.176.220) 2020 оны 03 сарын 19

Энэ цар тахлын өмнө 2 гартаа зэвсэггүй хоолны махгүй шалдан нь угтах нь дээ . Өөртөө л найдах үлдлээ дээ . Эцэг эх ах дүү үр хүүхэд ГЭЖ бодохоор бид зовлон үзэх нь дээ \n

1  |  0
ww(66.181.182.73) 2020 оны 02 сарын 27

manaih harin ch hurdan arga hemjee avsan tuldaa ovoo teseed bgaam shvv,,deegvvr jaahan nazgairsan tal biich olnii shaardlagaar undurjvvlsen belen bdald orson gj bodoj b.adaa

0  |  0
Мэдээ хуваалцахад(192.82.68.175) 2020 оны 02 сарын 27

ЭМЯ -ны өгсөн 1 мэдээнээс харахад 12сарын сүүлийн өдрүүдэд аюултай шинэвирус гарсан гэдгийг дээгүүрээ эрх мэдэлтнүүд мэдэж мэдээлэл авсан байж Тэгээд 1 сарын 9-с гаднаас ирэгсдэд анхаарч байж. Гэхдээ иргэдэд мэдээллмйг хүргээгүй. Хамгмйн аюултай нь 1 сарын 20нд сургууль цэцэрлэг цуглахад эрх баригчид хэдийн мэдэж байсан байна . Тэр үeд хятад зарлаад 1 сар шахам болсон байж. Сургууль цэцэрлэг цуглаад бараг бүх хүүхдүүд аймаар ханиад хүрсэн дээ. Тэгээд хөл хлрио зарласан боловч иргэд мэдээлэлгүй хэвээр байсан болтой. Зүгээр л эргээж бодлоо. Цаашид яах ямар байх ёстой ч юм вэдээн

0  |  2
zz(66.181.182.73) 2020 оны 02 сарын 27

hurdan tarhaj b.adaa,,yaval daragdah yumboldoo

0  |  0
Top