Ажлын өдрүүдэд дугаарын ХЯЗГААРЛАЛТ үйлчилнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

 

Монгол Улсын Засгийн газар коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх цогц асуудлаар өчигдөр /2020.02.26/ хуралдаж, Ерөнхий сайд болон Засгийн газрын хуралдаанаас Орон нутгийн зам, Улаанбаатар руу орох, гарах урсгалыг хязгаарласныг 2020 оны гуравдугаар сарын 3-ныг хүртэл сунгах чиглэлийг Улсын Онцгой комисст өгсөн билээ.

Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийн дагуу Сар шинийн өдрүүдэд үйлчилж байсан хорио цээрийн дэглэм, галт тэрэг, автомашин, агаарын болон нийтийн тээврийн хязгаарлалт, хөл хорио 2020.03.03 хүртэл үргэлжилж байгаа бөгөөд Улаанбаатар хотын иргэдэд нийтийн тээврээр зөвхөн ажлын өдрүүдийн 06:00-10:00, 17:00-22 цагийн хооронд үйлчилж байна. 

Эдгээр өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ.

Харин амралтын өдрүүдэд нийтийн тээврээр үйлчлэхгүй болохыг анхааруулъя. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top