КОВИД-19 | Ямар үед өөрийгөө гэртээ тусгаарлах вэ!

Админ | Zindaa.mn
2020 оны 02 сарын 27

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлэх зорилгоор иргэн та ямар үед өөрийгөө гэртээ тусгаарлах зөвлөмжийг хүргэж байна.

1. Гадаад улс оронд зорчоод ирсэн бол 14 хоног өөрийгөө тусгаарлан ажиглана.

2. Халдварын сэжигтэй хүний шинжилгээний хариу гарах хүртэл гэр бүлийн гишүүд мөн өөрсдийгөө тусгаарлана.


Энэ үед дараах дэглэмийг баримтална. Үүнд,

• Гэрээсээ гарахгүй байх
• Гэртээ зочин урихгүй байх
• Аль болох тус тусдаа байх
• Амны хаалт зүүх
• Гараа сайтар савандаж угаах
• Хүн бүр тусдаа аяга, таваг, нүүр гарын алчуур хэрэглэх
• Гэр орноо агааржуулах, чийгтэй цэвэрлэгээ хийх
• Шим тэжээлтэй хоол, хүнс хэрэглэх
• Сайн унтаж амрах
• Тайван стрессгүй байх
• Дасгал хөдөлгөөн хийж, биеэ чийрэгжүүлэх.
• Бие тавгүйрхсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагын ХӨСҮТ-100, 8008-6829, ЗӨСҮТ-7028-4393, 103, СЭМҮТ-1900-2000, ЭМЯ-11-323002 утсаар холбогдож, зөвлөгөө авах

 

МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.77.153) 2020 оны 02 сарын 29

Амьд үхдэлийн тахал

0  |  0
Зочин(167.114.254.152) 2020 оны 02 сарын 27

ХЭДЭН БАНКИРУУД ТӨРИЙН ПАРАЗИТУУДТАЙ НИЙЛЖ ГАДААДЫН ЖИЛИЙН 1 ЭЭС 2 ХУВИЙН ХҮҮГИЙН ЗЭЭЛТЭЙ БАНКИЙГ НЭЭХГҮЙ МОНОПОЛЬ ЭРХ ЭДЭЛЖ ИРГЭДИЙГ ДАРЛАЖ МӨЛЖИЖ БАЙНА. МӨН АГААРЫН ТЭЭВРИЙН ЛИБЕРАЛ ХУУЛИЙГ БҮРЭН ЧӨЛӨӨЛӨХГҮЙ ЧАНАРГҮЙ ҮЙЛЧИЛГЭЭ ӨНДӨР ҮНЭ ХҮЧЭЭР ИРГЭДЭД ШАХАЖ БАЙНА.

0  |  0
Top