Сэлэнгэ бол Монгол Улсын хойд хилийн аймаг гэдгээрээ онцлогтой. Тэр ч утгаараа өндөр сонор сэрэмжтэй байх асуудал сэлэнгэчүүдийн өмнө тулгараад байна.
Өнөөдөр /2020.02.27/ 11:00 цагт ОХУ-ын хилээр дамжин, "Алтанбула"г боомтоор Монгол Улсын 11 иргэн орж ирсэн тухай бид өмнө нь мэдээлсэн.
Дээрх 11 иргэнээс гурав нь халдвартын голомтоос ирсэн байна. Иргэдээс сорьцын шинжилгээ авч, ХӨСҮТ-д хүргүүлэхээр аймгийн эмч нарын баг нийслэл хот руу явлаа.
Тусгаарлагдсан 11 хүний зургаа нь Улаанбаатар хотын харьяат, дөрөв нь Орхон аймгийн харьяат, нэг нь Сэлэнгэ аймгийн харьяат хүмүүс байна.
Аймгийн Онцгой комиссоос нийт иргэддээ хандан маш хариуцлагатай байхыг уриалж, төр засаг, аймаг орон нутгийн шийдвэрийг хэрэгжүүлэн урьдчилан сэргийлэх ажилд дэм болохыг хүслээ.
Иргэдийн ухамсар, хариуцлагатай байдал энэ цаг үед онцгой чухал болохыг тодотголоо. Монгол Улсын хойд хилээр орж ирж байгаа нийт хүмүүсийг зорчсон газраа үнэн зөвөөр мэдүүлэх ёстойг анхаарууллаа.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ
Сэтгэгдэл ( 1 )
hudal medeelvel hatuu handaarai,,