ХБНГУ-ын Эрүүл мэндийн сайд Йенс Шпан коронавирусийн халдвар авсан хүмүүстэй харилцсан бүх хүмүүсийг олж илрүүлэхэд хүнд болсон тул үүнийг дэгдэлт гэж үзэж болно хэмээн мэдэгджээ.
Сүүлийн нэг хоногийн хугацаанд COVID-19-ийн халдвар авагсдын тоо хоёроор нэмэгдэж, 22-д хүрчээ. Ингэснээр тус улсад олон тооны хүмүүсийг гэрийн хорионд /карантин/ байлгахаас аргагүйд хүрсэн байна.
Коронавирусийн халдвар авсан нэг эмэгтэй гэхэд цэцэрлэгийн багш тул цэцэрлэгийн бүх хүүхэд, ажилтнуудыг гэрийн хорионд байлгахаар болжээ.
Гэтэл тэрхүү багш хоёр хүүхэдтэй. Хоёр хүүхэд нь сургуулийн сурагч тул хүүхдүүдийнх нь сургуулийн бүх сурагч, ажилтнуудыг мөн гэрийн хорионд байлгах ёстой болсон байна. Энэ мэтээр дэгдэлтийг хянаж, хязгаарлах боломж багассан тул ийм мэдэгдэл албан ёсоор хийжээ.
Сэтгэгдэл ( 2 )
K\n
KUARENTEN