Цагдаагийн 1232 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

 

Хоёрдугаар сарын 26-ны өдөр Улсын онцгой комисс хуралдаж, Нийслэл хотын баруун, зүүн, урд, хойд чиглэлийн замын хөдөлгөөнийг 2020 оны гуравдугаар сарын 3-ны өдрийг хүртэл үргэлжлүүлэн хаахаар шийдвэрлэсэн.

Энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж цагдаагийн байгууллагаас бусад мэргэжлийн хяналтын байгууллагуудтай хамтран улсын хэмжээнд нийт 966 цэгт 1232 алба хаагч, 362 тээврийн хэрэгсэлтэй, 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Цагдаагийн байгууллагаас хорио цээрийн дэглэм сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажлын хүрээнд мэргэжлийн болон эрх бүхий байгууллага албан тушаалтны зөвшөөрөл, шийдвэргүйгээр тээврийн хэрэгслийн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд хяналт тавьж, хязгаарлах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажиллаж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top