Өнгөрсөн амралтын өдрүүдэд 17 өрх угаарын хийнд хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлагыг Яаралтай түргэн тусламжийн төвд хандан өгч, эмнэлгийн тусламж үйлчилгээ, зөвлөмж авчээ.
Нийслэлийн хэмжээнд объектын гал түймрийн дуудлага өнгөрсөн оны мөн энэ үетэй харьцуулахад 38 хувиар, эрэн хайх, аврах ажиллагааны дуудлага 35 хувиар тус тус буурсан гэж НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй мэдээллээ.
Агаарын чанарын мэдээллийн хувьд PM10 тоосонцор өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 40 хувиар, PM 2.5 тоосонцор 55 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Сар шинийн өдрүүдэд сайжруулсан түлшний хомсдол үүссэн талаар иргэдийн зүгээс гомдол ирээгүй, түлшний түгээлт нийлүүлэлт, борлуулалт хэвийн ажилласан гэв.
Сэтгэгдэл ( 0 )