Өнөөдөр: Зээлийн хүүг царцаах асуудлаар ШААРДЛАГА хүргүүлнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 02 сарын 28

Коронавирусээс шалтгаалан иргэд, аж ахуй нэгжийн орлого ашиг буурсан тул банк, санхүүгийн байгууллага, ломбард зэргийн зээлийн хүүг царцаан зогсоох асуудлаар Иргэний нийгмийн байгууллагуудаас төр засагт шаардлага хүргүүлэхээр болжээ.

Тодруулбал, өнөөдөр  10:00 цагт “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт,  "Автомашинтай жагсаал"-ын зохицуулагч Б.Цэгмэд, “Бид уучлахгүй” хөдөлгөөн зэрэг 14 Төрийн бус байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд нэгдэн УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэх юм байна.

Мөн тэд шаардлагадаа  Хууль зүйн сайд Ц.Нямдорж болон бусад сайд, дарга нарын тансаглал болон төрийн автомашины зардал гэх мэт асуудлыг хөндөж буй аж.

Тодотгоход, маргааш шаардлага хүргүүлэхдээ  олон нийтийг хамруулахгүй юм байна. Шаардлага хүргүүлэхээр байр суурь нэгдсэн төрийн бус байгууллагуудын төлөөллүүд  нэг автомашин, нэг чанга яригч ашиглах гэнэ. Түүнчлэн шаардлагын талаарх мэдээллээ олон нийтэд фэйсбүүк лайваар дамжуулан хүргэх юм байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ӨА(66.181.161.88) 2020 оны 02 сарын 28

ЗӨВ ШДЭ. ОРЛОГО БАЙХГҮЙ ТУРЖ ҮХЛЭЭ.

0  |  0
ӨА(66.181.161.88) 2020 оны 02 сарын 28

ЗӨВ ШДЭ. ОРЛОГО БАЙХГҮЙ ТУРЖ ҮХЛЭЭ.

0  |  0
зочин(66.181.161.11) 2020 оны 02 сарын 28

Банкууд зээл төлбөрөө түр зогсоож хоёр сараар нэмээд л сунгаад авчихна биз дээ. Энэ банканд тийм хэцүү биш биз дээ. Харин ард түмэнд өнөөдөр зээлээ төлөхөд хэцүү болоод байна. Хятад иргэдийнхээ өр зээлд анхаарч байхад манайх хонио бэлэглээд байж болж байна. Гэтэл тэр хонионы эзэд банкны өрөө ойрын 2 сардаа төлөхөд хүнд болчихоод байна ш дээ

0  |  0
бямбаа(66.181.184.108) 2020 оны 02 сарын 28

Банк ба банк бус байгууллагуудад ядахдаа хоёр гуравдугааар сарын зээлийн эргэн төлөлтийг ч болсон хойшлуулах шийдвэр зөвлөмж хүргүүлбэл болох юм Зээлтэй хүмүүс хэцүүдэж байгаа шүү

0  |  0
иргэн(103.9.90.130) 2020 оны 02 сарын 28

Даварна гэж үүнийг хэлдэг байхдаа, юм л бол төрөөр даалгах, бэлэнчлэх хүмүүсийн хэрэгцээг далимдуулж улс төрийн ашиг хонжоо хайх уруу татах турхирах явдал хэрээс хэтэрхэнэ. Ийм өмхий санаалсан сүгнүүдийг бурхан ниргээсэй. Улс орон даяараа аюулт тахалтай санаа нэгдэн тэмцэж байхад иймэрхүү сүгнүүд төрөөс авч хэрэгжүүлж байгаа ажилуудыг саатуулах, саармагжуулах бодлого өвөртөлж явдаг үүнийг өөгшүүлж байгаа УЛС ТӨРИЙН наман ч гэсэн арай дэнднээ. Ёстой л монголоо гэсэн сэтгэлгүй хагалан үймүүлэгч нар байна.

0  |  1
Aagii(66.181.181.159) 2020 оны 02 сарын 28

Zuv shuu dee ingej ard tumnee ediin zasgiin hohirol bagatai garhad tom huchin zuil bolno shuu demjij bna

2  |  0
Top