Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. 2020.02.28
Халдварын голомт болох БНХАУ-д нэг өдрийн дотор шинээр халдвар авсан хүний тоо 327-гоор нэмэгджээ. Нийт нас баралтын тоо 2788 болж, дэлхийн хэмжээнд халдвар авсан хүний тоо 78824 болжээ.
Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар дэлхийн 46 улсад коронавирусийн халдвар бүртгэгдсэн байна. Нэг өдрийн дотор Грек, Бразил, Дани, Гүрж зэрэг есөн оронд шинээр бүртгэгджээ.
Иран, БНСУ, Итали улсуудад халдварын тархалт нэмэгдэж байна. Иранд 26 нас баралт бүртгэгдсэн гэж мэдээллээ.
Япон улсад хөлөг онгоц дээр хөл хорионд байгаа хүмүүсээс 705 нь халдвар авсан болох нь батлагджээ. Хөлөг онгоцноос гадуур халдвар авсан хүмүүсийн тоо 189 байгаа аж.
БНСУ-д нэг өдрийн дотор 256 хүн халдвар авсан байна. Нас баралтын тоо 13 болжээ. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд Бельги, Филиппин, ОХУ зэрэг орнуудад шинээр халдвар бүртгэгдээгүй аж.
Сэтгэгдэл ( 3 )
япон солонгосчууд хэт тоохгүй хандаж байгаад тархалт үүсгэж байна угаасаа сүмийн хүмүүс ухан имуутай бюу хэцүү улсууд байдаг юм биш үү
hunii ooriingui bugd edgeesei
Дотроос тархахгүй байгаа дээрээ л галнаас халдвартөй хүн авахгүй бол аоай гайгүй санагдах юм. Гэтэл халдвар 1нт тархсан орнуудаас хүмүүс олноор ирсээр байгаа нь үнэхээр түгшүүртэй байдоыг дэвэргэж иргэд улам айдаст автаж байна. Гаднаас ирэгсэд монгол хүн ч гэлээ эх орондоо хичээж байгаа гэр бүлийнхэн иргэдээ улс орноо бодоод ирэхгүй байж болдоггүй юмуу ядахдаа 2 долоо хоногийн дараа ирээсэй . Засгмйн газар уриалаасай . Тархалт намжихаар ирээч гэж Бас иргэд ч гэсэн найз нөхөд хамаатан садан хүүхэд ах эгч дүү нартаа хэлээсэй. Ядуу зүдүү ядруухан монголчууд шүү дээ бид чинь. Бурхан төршөө