"Тавантолгой" ХК-ийн захирал Р.Сэддорж Цогтцэций сумын Онцгой комисст хандив өргөжээ. Энэ талаар тэрбээр фэйсбүүк хуудаснаа мэдээлсэн байв.
Улсын хэмжээнд хөл хорио тогтоож, аймаг, сумд хоорондын хөдөлгөөнийг 2020.03.03-ны өдрийг хүртэл хориглосонтой холбогдуулан Цогтцэций сумын Онцгой комисст Тавантолгой ХК-ийн зүгээс дэмжлэг үзүүлэн, шаардлагатай постын байр, машин техникийн туслалцааг үзүүлж байна.
Мөн компанийн ТУЗ-ийн шийдвэрээр Өмнөговь аймгийн Онцгой комисст 82 сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн билээ. Санал хэлэхэд, зайнаас халуун үздэг багажийг сумдын нийт эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тамгын газарт аваад өгчихвөл зүгээр дээ. Бид хамтдаа ялна. Дэлхий даваад гарна хэмээжээ.
Сэтгэгдэл ( 0 )