Европын орнуудад суугаа МОНГОЛ ИРГЭДИЙН анхааралд

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 02 сарын 29

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын бүртгэлээр Европын бүс нутагт нийт 796 тархалт бүртгэгдэж, тус өвчнөөр 19 хүн нас бараад байна. Нийт баталгаажсан 23 орон байна.

Шинэ коронавирус халдварын нөхцөл байдал
 

1. Итали 650
2. Франц 38
3. ХБНГУ 26
4. Испани 25
5. Их Британи /ИБУИНХУ/ 16
6. Швед 7
7. Швейцарь 6
8. Норвег 4
9. Хорват 3
10. Грек 3
11. Израйль 3
12. Австри 2
13. Финланд 2
14. ОХУ 2
15. Беларусь 1
16. Бельги 1
17. Дани 1
18. Эстони 1
19. Гүрж 1
20. Литва 1
21. Нидерланд 1
22. Хойд Македони 1
23. Румын зэрэг орнуудад тус тус бүртгэгдээд байна.


Иргэд та бүхэн оршин суугаа орны Төрийн байгууллагаас гаргаж буй мэдээлэл болон Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудаар дамжуулан албан ёсны мэдээлэл авахыг хүсч байна.

Иргэд Та бүхэн хувийн ариун цэвэр чанд сахих, онц шаардлагагүй тохиолдолд гуравдагч орон руу явахгүй байх, олон нийтийн үзвэр, үйлчилгээний газраар явахгүй байж дор бүрнээ хариуцлагатай байхыг анхааруулж байна.

Монгол Улсаас Европын бүс нутагт суугаа Элчин сайдын яамны шуурхай утас:

1. Франц, Парис дахь ЭСЯ +33 626 082 898
2. Болгар, Софи дахь ЭСЯ +359 886 76 48 75, +359 886 77 52 69, Viber +359 886 76 48 75
3. Швейцарь, Женев дэх ЭСЯ/БТГ +41 78 200 1777
4. ХБНГУ, Берлин дэх ЭСЯ +49 176 299 900 69
5. Австри, Вена дах ЭСЯ +43 660 189 39 85
6. Итали, Ром дахь ЭСЯ +39 389 063 48 86
7. ИБУИНХУ, Лондон дахь ЭСЯ +44 787 491 66 06
8. Унгар, Будапешт дахь ЭСЯ +36 30 289 5151, +36 70 585 0854
9. Чех, Прага дахь ЭСЯ +420 739 015 383
10. Польш, Варшав дахь ЭСЯ
11. Бельги, Брюссель дэх ЭСЯ
12. Швед, Стокгольм дахь ЭСЯ

Мөн эдгээр ЭСЯ-дын Facebook хуудсаар мэдээлэл авах боломжтой.

Дээрх орнуудад оршин суугаа Монгол иргэд https://citizen.gov.mn цахим хуудсаар бүртгүүлэх, боломжгүй тохиолдолд ЭСЯ-тайгаа холбогдож идэвхтэй бүртгүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top