Улсын Онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрийн талаар Засгийн газрын ХМОНХА-ны дарга Ц.Ганзориг мэдээлэл хийлээ.
Хуралдаанаар Эрхүү, Улаан-Үүдийн чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 2-ноос эхлэн гуравдугаар сарын 11 хүртэл түр хугацаанд зогсоох шийдвэр гаргасан байна.
Ингэснээр эрсдэлтэй бүс болох БНСУ, Японоос ирж байгаа Монгол Улсын иргэд, зорчигчид төмөр зам, авто зам гэсэн гарцаар л орж ирэх бөгөөд ирсэн даруйдаа эрүүл мэндийн үзлэгт орж, 14 хоног тусгаарлагдах юм.
Харин БНСУ, Иран, Итали, Япон гэсэн хамгийн эрсдэл өндөртэй улс орноос ирэх гадаад улсын иргэдийг нэвтрүүлэхгүй.
Сэтгэгдэл ( 0 )