Хиагтад БНСУ-аас долоо, Японоос таван хүн ирснийг авчрахаар болжээ

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 01

Аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил гуравдугаар сарын 01-ний өдрийн 17:00 цагийн байдлаарх нөхцөл байдлын мэдээллийг өглөө.

Өнөөдрийн 12:00 цагаас хойшхи цаг үеийн мэдээг танилцуулъя.

Сэлэнгэ аймагт тусгаарлагдаад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн, ямар нэг зовиур илрээгүй байна. Гуравдугаар сарын 01-ний өдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн хэмжээнд 64 иргэд ажиглалтад байгаа талаар мэдээлсэн.

Эдгээр иргэдийг харъяаллаар нь авч үзвэл Улаанбаатар хотын харъяат 38, Сэлэнгэ аймгийн харъяат 11, Орхон аймгийн харъяат 6, Хэнтий аймгийн харъяат 3, Төв аймгийн харъяат 2, Дархан-Уул аймгийн харъяат 2 иргэн, эдгээр иргэдийг авчирсан Сэлэнгэ аймгийн Зооноз өвчин судлалын төвийн 2 жолооч байна.

17:00 цагийн байдлаар ОХУ-ын Хиагтын районд Солонгос Улсаас ирсэн 7, Япон Улсаас ирсэн 5 нийт 12 Монгол Улсын иргэн байгаа тул хүлээн авахаар ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Бид тусгаарлагдсан иргэдийнхээ байрлах байрны орчин нөхцлийг аль болох боломжийн хэмжээнд байлгахаар ажиллаж байна. Гэхдээ зарим нэг иргэдийн хүсээд байгаа шиг орчин нөхцөлийг гаргах боломжгүй гэдгийг хэлье.

Өнөөдөр миний бие Хилийн боомт, Алтанбулаг сумаар дайран өнгөрч буй Олон улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслийг ариутгах ариутгал халдваргүйтгэлийн ПУНКТ-ийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тус ПУНКТ-ийг “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ, “Урсгал-Ус”, Мал эмнэлгийн газрын нийт 29 ажилтан 4 техник хэрэгсэлтэйгээр “Уураар мананцар үүсгэгч төхөөрөмж”-өөр тоноглон орох гарах хөдөлгөөнд хяналт тавин ажиллаж байна.

Энэхүү "ПУНКТ"-ээр дамжуулан өндөр хэмийн зориулалтын халуун уураар тээврийн хэрэгслийг утах юм. Энэ нь тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүнд ямар нэг хор нөлөөгүй гэдгийг тэмдэглэж хэлье. Ачаа тээврээр орж ирж болзошгүй нян бактерыг устгаж байгаа бидний урьдчилан сэргийлэх ажлуудын нэг.
 

Ковид-19 вирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 24 цагаар өндөржүүлсэн бэлэн байдалд Хилийн мэргэжлийн хяналтын албаны 32, МХГ-ын 5 албан хаагч Алтанбулаг, Сүхбаатар боомт дээр, аймгийн ЭМГ, Нэгдсэн эмнэлгийн 64 эмч, сувилагч, жолооч, тусгаарлагдсан иргэдийг харгалзах зорилгоор Цагдаа, Онцгой байдлын байгууллагаас 5 цэгт 11 албан хаагч ажиллаж байна.

Иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах зорилгоор Цагдаагийн байгууллагаас 15 чиглэлд 24 албан хаагч, Онцгой байдлын байгууллагаас 9 албан хаагч, Эрүүл мэндийн байгууллагаас 8, МХГ-аас 1 албан хаагч, бусад төр төсвийн байгууллагын 21, нийт 62 албан хаагч, 15 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.

Хяналтын цэгээр Сүхбаатараас Улаанбаатар, Дархан-Уул, Орхон аймгийн чиглэлд гачигдлын зөвшөөрөлтэй 2 тээврийн хэрэгсэлтэй 3 иргэн, эмнэлгийн байгууллагын зөвшөөрөлтэй 7 тээврийн хэрэгсэлтэй 14 иргэн, албан томилолтоор 3 тээврийн хэрэгсэлтэй 10 албан тушаалтан зорчсон байна.

Өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэж байгаа нийт төрийн албан хаагчид та бүхэндээ баярлалаа гэдгээ энэ дашрамд хэлье.

Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн ЗДТГ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su sh(202.179.24.254) 2020 оны 03 сарын 02

Тэд хайртай хүмүүс гэр бүлээ боддоггүй юм байхдаа. Тэд хамгийн түрүүнд гэртээ л очино гэтэл халдвар тээж яваагаа мэдэхгүй байж болно ш дээ. Тэндээ журамлагдахгүй энд ирж чдуу орноо цөөхөн монголчууддаа эрслэл үүсгэх хэрэггүй байсан даа

0  |  0
Zochin(109.88.168.40) 2020 оны 03 сарын 02

Tarxalt,xaldvar namjtal yagaad baigaa baigaa gazraa deglem xyanalt jurmiig ni saxiad suuj chadaxgyi Mongol ruu ireed baigaag oilgoxgyi baina.Xaldvar avaagyi baij baigaad xarin ene naana tsaash yavax xodolgoonoor xaldvar avaad baigaag xaraad oilgodoggyi yum baix daa !!

1  |  0
Z(202.9.46.135) 2020 оны 03 сарын 01

ok

1  |  0
zochin(66.181.178.193) 2020 оны 03 сарын 01

koread bga t1 sda nar er ni yah geed bna corona awbal koread uldeerei end irj mgld bitii gai bol tegehuu morooroo horwoogoos yaw

1  |  0
Top