Дэгү их сургуулийн монгол оюутнуудад амны хаалт хандивлалаа

2020 оны 03 сарын 02

“Хилийн чанад дах Монголчуудын зөвлөл”-өөс санаачилан халдварын голомтын бүсэд байгаа монгол иргэддээ зориулан 300 ширхэг амны хаалт, мөн Бусан дах Консулын газарт 100 ширхэг амны хаалт хандивласныг “Солонгос дах Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн П.Майнбаяр ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга Л.Хаш-Эрдэнэд гардуулав. ЭСЯ уг хандивын 300 ширхэг амны хаалтыг Умард Гёнсан мужийн Гёнсан хот дах Дэгү их сургуулийн оюутны холбооны удирдлагад даруй хүргүүллээ.

Монгол Улсын ЭСЯ, төрийн байгууллагууд онцгой байдлын өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн, мөн Солонгос дах манай иргэд, Солонгосын Засгийн газар, ард иргэд бүх хүчээ дайчлан дор бүрнээ хичээн зүтгэж буй энэ хүнд цаг үед дэмжлэг туслалцаа үзүүлж буй “Хилийн чанад дах монголчуудын зөвлөл”, “Солонгос дах Монгол эмэгтэйчүүдийн холбоо”-ны удирдлага, нийт гишүүдэд ЭСЯ-наас чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

Мөн Солонгост ажиллаж, амьдарч байгаа манай зарим иргэдийн зүгээс сайн дураараа ЭСЯ-ны ажилд туслах санал, санаачилга гаргаж буйд гүнээ талархаж байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.179.233) 2020 оны 03 сарын 02

ta nar ayataihan bgaach haluunaa uzuul

0  |  0
Top