Шинэ коронавирустэй тэмцэхэд зориулж иргэд Улсын онцгой комисс болон холбогдох яам, эмнэлгүүдэд хандив өгсөөр байна. Өнөөдөр гэхэд бидний нэрлэдгээр Монгол 3-р сургуулийн багш нар алдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д нэг өдрийн цалингаа хандивлалаа.
Covid-19 өвчлөлийн хөл хорио тогтоосон энэ үед урьдчилан сэргийлэх тэргүүн эгнээнд ажиллаж буй ХӨСҮТ-ийн "Шинэ болон сэргэж буй өвчний 7-р тасаг"-т тус сургуулийн багш, удирдлагын баг нэг өдрийн цалин болох хоёр сая төгрөгийг хандивлалаа.
Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр /2020.03.02/ өгсөн мэдээллээр дэлхийн 64 улсад COVID-19 халдвар бүртгэгдээд байгаа бөгөөд 3044 хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 89040-д хүрсэн бол 45023 хүн эдгэрчээ.
Сэтгэгдэл ( 2 )
маскаа зүүгээч
bayarlalaa