"Шинчонжи" сүмийг үндэслэгч И Ман Хи уучлал эржээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 02

 
Өмнөд Солонгос дахь христийн шашны "Шинчонжи" сүмийг үндэслэгч И Ман Хи Өмнөд Солонгост шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчин тараасанд уучлал эрж, засгийн газартай хамтран тэмцэхээ илэрхийллээ.

Тэрбээр өнөөдөр /2020.03.02/ Сөүлээс 60 км зайд орших Гапёнг дүүрэгт бага хурал хийж, КОВИД-19 вирус тараах санаа байгаагүй хэмээн онцолж, хүн хүчний болон материаллаг туслалцаа үзүүлэхээ илэрхийлжээ.

Нэг өдрийн өмнө Дэгү хотын засгийн газар 88 настай Ли болон Шинчонжи сүмийн тэргүүн нарыг хүн амины болон эрүүл мэндийн хохирол учруулсан, худал мэдээлэл өгч коронавирусийн халдвартай тэмцэх засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулсан хэргээр шүүхэд өгч буй тухай мэдэгдсэн.

"Шинчонжи" сүмийн Дэгү хот дахь салбар тус хотод коронавирус дэгдэх голомт болсон хэмээн сэжиглэгдэж буй.

Шинчонжи урсгалыг дагагч эмэгтэй хоёрдугаар сарын 18-нд КОВИД-19 вирусээр халдварлагдсан 31 дэх тохиолдол болон бүртгэгдсэн. 61 настай эмэгтэй халдвар авахынхаа өмнө болон дараа Дэгү хотын энэ сүмд дөрвөн удаа очжээ. Түүнээс хойш тус хотод коронавирусийн халдвар эрчимтэй тархаж эхэлсэн байна.

Даваа гарагийн байдлаар, БНСУ-д нийт 4212 халдварын тохиолдол бүртгэгдсэнээс Дэгү хотод 3801 хүн халдвар аваад байна. Эдгээрийн 57 хувь нь "Шинчонжи" сүмтэй холбоотой аж.

"Шинчонжи сүмд очдог 310 мянган дагагчийг коронавирусийн шинжилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд халдвар авсан хүний тоо нэмэгдэнэ гэж тус хотын эрх баригчид үзэж байна.

И Ман Хи өөрөө шинжилгээнд хамрагдсан бөгөөд сөрөг дүн гарчээ. Үүнтэй зэрэгцэн тус сүмийн дагагчид гадаад улс оронд аялсан талаарх мэдээллийг шалгаж байна.

БНСУ-ын хууль зүйн яамны мэдээллээр, "Шинчонжи "сүмийн 3600 орчим дагагч 2019 оны долоодугаар сарын 1-ээс 2020 оны хоёрдугаар сарын 27-ны хооронд Хятад улсад зорчсон байна. Тэдгээрээс 42 нь КОВИД-19 коронавирусийн халдварын голомт болсон Ухань хотод зорчиж, нэгдүгээр сарын 8-нд БНСУ-д иржээ.
 

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.179.27.134) 2020 оны 03 сарын 03

Neg hunii hariutslagagui baidlaas bolj uvchin tarsan.Gehdee uneheer uhamsartai yumaa.Ene hun ard tumneesee uvdug sugdun uuchlalt guigaad.Undur nastai hun baina.Suuld uusgen baiguulagdsan hristiin neg ursgaliin terguun gesen.Delhiid dain gej baikh esgui Bugd enkhtavnaar orshin amidrah estoi.Bayan hooson gej yalgaa baikh esgui gej nomlodog gej sonsson?????? \n

0  |  0
Зочин(66.181.161.66) 2020 оны 03 сарын 02

zuvshdee.Hojuu gesen uhaarhaj bga uhamsartai bna

0  |  0
zochin(66.181.179.233) 2020 оны 03 сарын 02

gaj ursgaliig haa shataa

1  |  0
Иргэн(202.9.47.30) 2020 оны 03 сарын 02

Муу хүний санах хойно гэгч болжээ. Хожимдсон ухаарал байна даа нөгөө эзэн нь өршөөхгүй байхдаа

1  |  0
Зочин(202.179.31.60) 2020 оны 03 сарын 02

Хэтэрхий тэнэгтүүлсэн тул ялаа хүлээ.

1  |  0
Зочин(66.181.184.116) 2020 оны 03 сарын 02

Тэр мэдээллээ нуусан нь буруу Гэхдээ овчнийг зориуд тараахгуй л дээ Коронавирус улс орнуудын сэтгэлгээний хэв маяг сайн муу талыг ил тод болгох бололтой

1  |  0
Иргэн(182.160.34.174) 2020 оны 03 сарын 02

Нэгэнт вирус тахалын хэмжээнд дэлгэрсэн, үхэх нь үхсэн эргэж босохгүй!!! Шийтгэх хэрэгтэй

1  |  0
Zochin(202.9.46.171) 2020 оны 03 сарын 02

Uuchlal guigaad yah bilee de

1  |  0
Top