ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Өнөөдөр 2020.03.06. Энэ оны 65 дахь өдөр бол он дуусахад 301 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 23 минутад мандлаа. 18 цаг 44 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүл багасна. Өдөртөө -2 хэм, шөнөдөө -16 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Европт Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг болон төрийн хатуу хяналтын эсрэг тэмцэгчдийг дурсах өдөр бол Ганад Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр анхны эмэгтэй сансрын нисэгч, ЗХУ-ын баатар Валентина Терешкова, Шинэ Зеландын дуурийн дуучин Кири Те Канава, Их Британийн дуучин, гитарчин, “Pink Floyd” рок хамтлагийн ахлагчдын нэг Дэвид Гилмор, Германы хөл бөмбөгийн хаалгач Харальд Шумахер, Америкийн сагсан бөмбөгч Шакил О’Нил, хөл бөмбөгч, хаалгач Тим Ховард, Бразилын хөл бөмбөгч Родриго Таддеи, Францын жүжигчин Лейла Бехти, Бельгийн хөл бөмбөгч, хаалгач Симон Миньоле зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1913 оны энэ өдөр Монгол Улсын Гадаад явдлын яам, Хаант Оросын Монгол дахь төлөөлөгчийн газрын хооронд байгуулсан хэлэлцээний хүрээнд “Шинэ толь” сонины анхны дугаар гарчээ.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1917 оны энэ өдөр Финландын бие даасан байдлыг сэргээх тухай тунхаг гаргав.

1925 оны энэ өдөр хойд хөршид “Пионерын үнэн” сонины анхны дугаар гарчээ.

1930 оны энэ өдөр Спрингфилдэд дэлхийн анхны хөлдөөсөн хүнс худалдаалагдаж эхлэв.

1938 оны энэ өдөр Лондонд троллейбуснуудыг трамвайгаар сольжээ.

1957 оны энэ өдөр Гана улс тусгаар тогтнолоо зарлав.

1964 оны энэ өдөр боксын дэлхийн аварга Кассиус Клей мусульман болж, Мухаммед Али гэх нэр авчээ.

1970 оны энэ өдөр Англид “Битлз” хамтлагийн сүүлчийн цомог “Let It Be” гарсан байна.

Энэ өдөр үс засуулбал эрхтэн хурц болно гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм.

Энэ өдөр бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд таатай. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, хувцас эсгэх зэргийг цээрлээрэй. Хол газар явах бол зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top