Японы Сайтама мужид хэд хоногийн өмнө хар өнгийн бороо орсон нь ард иргэдийг айдаст автуулжээ. Одоогоор энэ сонин үзэгдлийн шалтгааныг тайлбарласан албан ёсны тайлбар гараагүй байна. Энэ нь хар өнгийн бороо орж буй анхны тохиолдол биш аж. Дэлхийн хоёрдугаар дайнд Хирошима, Нагасаки хотод цөмийн бөмбөг хаясны дараа хар бороо орж байжээ. Тухайн үед цөмийн бөмбөг дэлбэрснээс агаарт цацраг идэвхт олон зуун изотоп цацагдаж, хотыг нөмөрсөн галаас үүдэлтэй нүүрстэй холилдож, бороо хар өнгөтэй болж хувирхад хүргэжээ.
Агаарын бохирдлоос үүдэлтэй хар өнгийн бороо орох тохиолдлууд мөн гардаг байна.
Твиттерийн нэгэн хэрэглэгч шинэ төрлийн коронавирусээр нас барсан хүмүүсийн цогцсыг шатааснаас үүссэн үнс нурам хар өнгийн бороо ороход хүргэсэн байх гэж таамагласан ч тус улсад халдварын улмаас зургаан хүн нас барсныг тооцвол энэ таамаг магадлал багатай гэж зарим нь үгүйсгэжээ. Интернет хэрэглэгчид энэ үзэгдлийг мөн Хойд Солонгос пуужин харвасан, ойролцоох химийн үйлдвэр гал гарсан зэрэгтэй холбон тайлбарлаж, өөр өөрийн таамгийг дэвшүүлж байна.
Сэтгэгдэл ( 4 )
Химийн бороо биздэ
shataah zuuhnii uns salhiar tiishee ochson bh magadlaltai
Би Сайтамагийн дээрээс баасан юм.
Bi saitamad yavj baina..saikhan shaaah yum aa