ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 10

Өнөөдөр 2020.03.10. Энэ оны 69 дэх өдөр бол он дуусахад 297 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 15 минутад мандлаа. 18 цаг 50 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -3 хэм, шөнөдөө -18 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Болгарт Холокостын хохирогчдыг дурсах өдөр бол Түвдэд Тусгаар тогтнолын төлөөх бослогын, Азербайжанд Театрын, Лаост Багш нарын өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин, тулааны урлагийн мастер Чак Норрис, жүжигчин Шэрон Стоун, Оливия Уайлд, Шведийн дуучин Нене Черри, Чехийн супер модель Ева Герцигова, Камеруны хөл бөмбөгч Самюэль Это’о, Францын хөл бөмбөгч Лассана Диарра, Хорватын хөл бөмбөгч Иван Ракитич, жүжигчин Эмили Осмент зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1994 оны гуравдугаар сарын 7-12-нд Монгол Улсын БОЯ-ны төлөөлөгчид БНХАУ-д айлчилжээ. Тэд хоёр улсын хилийн зурвас дахь ус хамтран ашиглах, хамгаалах тухай хэлэлцээр хийв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1905 оны энэ өдөр Лондонд «Челси» хөл бөмбөгийн клуб үүсгэн байгуулагджээ.

1910 оны энэ өдөр Хятадад боолчлолыг хориглов.

1924 оны энэ өдөр ЗСБНХУ болон Норвегийн хооронд дипломат харилцаа тогтоожээ.

1960 оны энэ өдөр Их Британид анх удаагаа үндэсний хит парад цомгууд гарсан байна.

Энэ өдөр үс засуулбал өвчин ирнэ гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм.

Энэ өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд таатай. Харин улаа гаргах, хиншүү хярвас тавих, морь уралдахад тохиромжгүй. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top