Д.Сумъяабазар: Шатахууны үнэ, нийлүүлэлт тогтвортой, хэвийн байна

2020 оны 03 сарын 10

Коронавирустэй холбоотойгоор иргэд шатахуун их хэмжээгээр нөөцөлж байна гэсэн мэдээлэл байгаа. Тэгвэл Монгол Улсын шатахууны ханган нийлүүлэлт хэвийн байна гэсэн мэдээллийг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Улсын Онцгой комиссын хуралдаанд танилцууллаа.

Тэрбээр “Шатахууны үнэ, импортын нийлүүлэлт хангамж тогтвортой, хэвийн байна. Зохиомлоор хөөрөгдөл үүсгэхгүй байх, худал мэдээлэлд автахгүй байхыг анхаарна уу” гэлээ.  

Эрэлт, нийлүүлэлт хэвийн байхад зах зээлд хэвийн бус байдал үүсгэж, зохиомол худалдан авалт үүсгэх нь хууль зөрчсөн үйлдэл. Тийм үйлдэл гаргаж байгаа хүмүүсийн талаарх мэдээллийг хууль хяналтын байгууллагад өгч, хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн байр суурийг тэрбээр илэрхийллээ. Мөн тэрбээр  шатахууны үнэ буурах нөхцөл бүрдэж байгаа гэж мэдэгдсэн.

Шатахууны үнийг ямар шат дарааллаар буулгах, шатахууны нөөц ямар байгаа талаарх тоон мэдээллийг АМГТГ-аас албан ёсоор одоо өгөх аж.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
q(192.82.76.20) 2020 оны 03 сарын 10

ene uul uurhain yamnii gaigaas bolj bgaam.uul usiigmini uhah zuvshuurul ugch avilga avahaas uur yum medehgvi..

0  |  0
Асашорюү(66.181.161.51) 2020 оны 03 сарын 10

Үнэ нь буудаггүй юм уу сдаа минь ээ. Дэлхийд 1литр нь 600 төгрөг болчихоод байна

0  |  0
Top