"Холливуд" тодотголын эзэн болсон жүжигчин Б.Амарсайхан өөрийн гэсэн онцлогтой уран бүтээлчдийн нэг. Түүнийг илэрхийлдэг зүйлсийн нэг бол яах аргагүй өвөрмөц дуу хоолойн өнгө. Харин үүнээсээ болоод хэзээ ч жүжигчин болж чадахгүй хэмээн шүүмжлүүлж байсан Амраа эсрэгээрээ өөрийн давуу тал болгон хөгжүүлсэн гэхэд болно.
Үүнээс хойш аливаа асуудлыг боломж болгон харах болсон жүжигчин Б.Амарсайхан "Сөрөгтэй өглөөний мэнд. Нэлээн хэдэн жилийн өмнө гэж фэйсбүүк сануулж байна. Намайг СУИС дөнгөж ороод байтал нэг багш маань “Амараа минь чи хэзээ ч жүжигчин болохгүй, ийм сөөнгө хоолойтой хүнийг сургууль төгсөөд хаана ч авахгүй, эсвэл чи каскадёр (орлон тоглогч) л болно, миний хүү эртхэн өөр юм бод, энд ингэж цаг алдаад юүхэв” гэлээ. Жүжигчин болох хүсэл мөрөөдөл баяр хөөр маань царцах шиг л боллоо. Хэдэн өдөр унжийж явлаа, юу эсийг бодохов. Бас нэг багш маань хүртэл ангийн хурал дээр “Сөөнгө хоолойтой адгийн муу Амараа хүртэл...” гэж жишээ татаж байлаа. Нэг өдөр сургуулийн коридорт сууж байтал бүжгийн ангийн нэг эгч (дуурьд ажиллаж байхдаа сурч байсан, одоо нэрийг нь санадаггүй, би битүүхэн хайгаад л байдаг юм) яасан гэж байна. Би ч багшийн хэлснийг хэллээ. Тэгтэл тэр хүн миний амьдралд өөрчлөлт авчирсан маш чухал үгийг хэлсэн юм. Энэ нь “Амараа чи ДЕФФЕКТ-г ЭФФЕКТ болгоно гэж мэдэх үү? Чиний хоолой деффекттэй гэхдээ чи энийг эффект болгож болно шүү дээ, энэ бол чиний онцлог“ гэлээ. Нээрэн тийм! Үүнээс хойш би ордоггүй байсан хоолойн дасгалдаа орж, хоолойгоо дээд доод өнгө рүү дуугаргаж, аль болох өргөн диапазонотой болгохыг хичээсэн юм. Гадны кинонд очиход хамгийн түрүүнд л миний муу сөөнгө хоолойг магтана. Өвөрмөц гэж. Зарим жүжигчид сөөнгө болох гэж хоолойгоо шахаж зориуд шивнэж ярьдгаа ч хэлнэ...
Би амьдралд тохиолдсон аливаа асуудлыг ч бас энэ талаас нь хардаг болсон. Сорилт, асуудал, бэрхшээл бол боломж юм. Өнөөдөр дэлхий дахин биднийг харж байна найзууд аа. Энэ бол Монгол хүний мөн чанарыг харуулах боломж! Монголчууд ямар хүнлэг, тэвчээртэй, сайхан сэтгэлтэй юм бэ!? Монголчууд ямар эрүүл чийрэг юм бэ?! Монголчууд ямар эв нэгдэлтэй, хурдтай маневртай юм бэ?! Монголчууд яаж чадаж байна аа...??!!! Юу ч болж байсан юм үзээгүй шулдан бацаан шиг сандарч ийш тийшээ үсчихгүй шүү хэдүүлээ. Одоо бид энэ тахлаас яаж хамгаалах, юу хийхээ мэдэж байгаа. Хэн нэгнийг харааж, шүүснээр бидний байдал дээрдэхгүй. Тайван уужуу байна шүү, найзууд аа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
Сэтгэгдэл ( 6 )
өмхий коммунист
uy helchihev
За чи л дутчих вий дээ
tiisht deffectiig effekt bolgoson eronhiilogch bas baina
Талархаж байна. Уран бүтээлийн өндөр амжилт, гэр бүлийн аз жаргал, сайн сайхныг хүсье, мундаг жүжигчиндээ.
zov baina iim oodrog umnuudaa taraaj surtalchilaach