ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 03 сарын 13

Өнөөдөр 2020.03.13. Энэ оны 72 дахь өдөр бол он дуусахад 294 хоног үлдээд байна. Монгол эх оронд маань нар 07 цаг 09 минутад мандлаа. 18 цаг 54 минутад жаргана.

Улаанбаатар хотод үүлшинэ. Өдөртөө -5 хэм, шөнөдөө -17 хэмийн хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Ватиканд Ромын пап Франциск папын ширээнд суусан өдөр бол Тайландад Үндэсний зааны өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Дана Делани, Аннабет Гиш, Ирландын бас гитарчин Адам Клейтон, Оросын жүжигчин Вадим Демчог, Нидерландын хөл бөмбөгч Эдгар Давидс, Шведийн теннисчин Томас Энквист, Их Британийн жүжигчин Кая Скоделарио, хөл бөмбөгч Эдгар Давидс, Ольгер Бадштюбер, Марко Марин, Жерард Делуфу зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1921 оны энэ өдөр Ардын Түр Засгийн газрыг долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

1962 оны энэ өдөр МХЗЭ-ийн 14 дүгээр Их хурал хуралдаж, 633 төлөөлөгч оролцов.

2006 оны энэ өдөр Монгол Улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Тайванийн эрх баригчдын “улсыг нэгтгэх хурал”, “улсыг нэгтгэх мөрийн хөтөлбөр”-ийн тухайд, БНХАУ-ын Засгийн газрын баримталж буй нэг улс болон эх орноо энх тайвнаар нэгтгэх төрийн бодлогыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1930 оны энэ өдөр Харвардын коллежийн одон орон судлалын төв Плутон гарагийг нээсэн талаар мэдээлжээ.

1940 оны энэ өдөр Орос, Финландын хооронд өрнөсөн өвлийн дайн өндөрлөв.

1969 - “Аполло 9” сансрын хөлөг сансарт даалгавраа амжилттай биелүүлж, эх дэлхийдээ газарджээ.

1997 - Тереза эх нас нөгцсөний дараа түүнийг гэлэнмаа Нирмала орлохоор болов.

Энэ өдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө гэж дорнын зурхайд өгүүлжээ. Өнөөдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйл хэрэгтээ анхаарал болгоомжтой хандаарай. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм.

Энэ өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, мал адгуус номхруулах, лус тахих, мал аж ахуйн үйл, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, нохой худалдаж авахад таагүй. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажил үйлст тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top