
Холливудын жүжигчин Жонни Депп болон Эмбер Херд хоёрын гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой маргааныг шийдвэрлэх ээлжит шүүх хурал энэ сарын 23-нд болох аж. Тэд гурван жилийн өмнө гэр бүлээ цуцлуулсан. Гэсэн ч одоог хүртэл тэдний хэн нь хүчирхийлэгч вэ гэсэн асуудал хэвлэлийн хуудаснаас салсангүй. Эмбер Херд саяхан Деппийн нэгэн найздаа бичсэн зурвасыг олон нийтэд дэлгэлээ. Тэр зурваст эхнэрээ хэрцгийгээр хөнөөхийг хүсэж буйгаа Депп дурдсан байж.

Тэгвэл Жонни Деппийн хуучин сүйт бүсгүй 48 настай Вайнона Райдер хэвлэлд түүнийг өмөөрөн байр сууриа илэрхийлжээ. Вайнона Райдер хэлэхдээ “Би Жоннийг маш сайн мэднэ. Бид хоёр дөрвөн жилийн турш маш ойр дотно харилцаатай байсан. Одоо ч би түүнийг төрөл садан шигээ санадаг. Миний амьдрал дахь хамгийн сайхан харилцаа тэр байсан. Мэдээж Эмбер Хердтэй хамт амьдрах үед би дэргэд нь байгаагүй.

Гэвч Эмбер Хердийн хэлээд яриад байгаа зүйлс Жоннигийн үнэн мөн чанараас маш хол зөрүүтэй байгаа. Түүнийг хэрцгий догшин хүн мэтээр гүтгэж байгаа нь миний мэдэх тэр Жонни биш ээ. Тиймээс би Эмбер Хердийн энэ буруутгалтай эвлэрч дуугүй сууж чадахгүй ээ. Би Жоннийг маш сайн хүн, маш халамжтай залуу, намайг хамгаалж, хайрлаж байсан хүн гэдгээр нь мэддэг. Түүнтэй хамт байхад би чулуун ханаар хамгаалуулсан мэт тайван амгалан байдаг байлаа” гэж мэдэгджээ.


Сэтгэгдэл ( 3 )
Тэгээд яах гэж салсан юм. Но той болоод л салсан биз дээ
англи хэлтэй юм. Ном гаргаач
Wow. They were both young and beautiful back then.